Оюу толгой бүлэг ордын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх дөрвөн санал дэвшүүлж байна

Л.Бямбажав
2025/12/22

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос Оюу толгой бүлэг ордоос хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дөрвөн санал дэвшүүлж байна. Үүнд:

  1.     Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хил заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягтлах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг, хариуцлагыг хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
  2.     Оюу толгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн бодитоор бууруулах;
  3.    Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;
  4.      Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, “Оюу толгой” ХХК-ийн жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнах, уг хувь хэмжээг 5 жил тутам харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Хянан шалгах түр хороо таван сар гаруйн хугацаанд нийтдээ 13 удаа хуралдаж, 25 тогтоол батлан улмаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08, 10, 12-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сонсголд 300 орчим гэрч дуудагдсанаас 207 буюу 70 хувь нь хүрэлцэн ирж оролцсон. Нийт 35 орчим цаг үргэлжилж, 12 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалсан сонсголд холбогдох төрийн байгууллагууд, төрийн өмчит хуулийн этгээд, Rio Tinto, Оюу Толгой, Онтрэ компаниуд, иргэн, төрийн бус байгууллагын 92 төлөөлөл оролцлоо. Өнгөрсөн хугацаанд Оюутолгой төслийн санхүүжилт, зээлийн нөхцөл, менежмент, засаглалын асуудалд төдийлөн анхаарахгүй, зөвхөн хөрөнгө оруулалтаа ярьсаар анхны амлалт, бодит байдал хоёр өнөөдөр тэнгэр газар шиг зөрүүтэй болсныг нийтээрээ харлаа. Тухайлбал, анх тохирсон Монголын тал 53 хувь, Хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэсэн тооцоолол алдагдаж, хөрөнгө оруулагчдад найдсан монголчуудын итгэл алдрахад хүрэв. Энэхүү гэрээ бүхэлдээ, урт хугацаанд харилцан ашигтай байх тэгш зарчимд нийцэхгүй, хөрөнгө оруулагч талд хэт давуу боломж олгож, баялгийг эзэмшигч Монголын ард түмэнд хүртэх өгөөж, үр ашиг алдагдаж байгаа учир цаг алдалгүй нөхцөл байдлыг эргэн харж, нийгмийн хүлээлтэд нийцүүлсэн өөрчлөлт хийх цаг болсон хэмээн Хянан шалгах түр хорооны дарга тайландаа дурдсан.

Хянан шалгах түр хорооноос гаргасан нэгдсэн санал, дүгнэлтийг илтгэсэн юм. Хорооны дүгнэснээр нэгд, хөрөнгө оруулагч талтай гэрээ байгуулах зарчим удирдамжийг тодорхойлсон Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны тогтоол, бодлогын баримт бичгүүдийг баримтлан ажиллаагүйгээс Монгол Улсын хуульд нийцээгүй шийдвэр, үйл ажиллагаа давтагдаж Монголын талд ашиггүй нөхцөл бий болсон. Хоёрт, Улсын Их Хурлын 2008 оны 40 дүгээр тогтоол, 2009 оны 57 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн үүрэг чиглэлүүд нь үр ашигтай Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулах боломжийг олгосон боловч Засгийн газраас гэрээг байгуулахдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлээгүй, шаардлагыг хангуулаагүй нь Монголын талын Оюу толгой төслөөс хүртэх өгөөжид сөрөг нөлөө үзүүлсэн байна. Гуравт, эрх бүхий байгууллагаар батлуулсан техник, эдийн засгийн үндэслэлгүйгээр гэрээ байгуулах, төслийн санхүүжилтийн олон жишиг, хэлбэрүүдээс хамгийн ашиггүй хувилбар болох өндөр хүүтэй зээлийг сонгох, шийдвэр гаргах үйл явцад Монголын талын оролцоог гэрээгээр хязгаарласан нь хөрөнгө оруулагч талд давуу байдал бий болгох, өгөөжийн хүртэх хувь хэмжээг гэрээнд баталгаажуулаагүй зэрэг нь 20 тэрбум ам.долларын өр хуримтлагдан Монголын талын ногдол ашиг хүртэх хугацаа тодорхойгүй байдалд хүргэжээ. Дөрөвт, төслийн хэрэгжилтийн явцад Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн аудитын байгууллагаас ажлын хэсгийн хүрээнд санал, дүгнэлт, зөвлөмж гаргасан боловч тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй, бодит үр дүнд хүрээгүй байна. Тавд, Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй, бүрэн хэрэгжсэн арга хэмжээ байхгүй, 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилт удаашралтай байгаа тул хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай. Зургаад, төсөлтэй холбоотой баримт мэдээллийг нууцалж төр, олон нийтийн хяналтаас гадуур байлгах сонирхол, хандлага Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үеэс хэвшиж тогтсон байна. Төсөлтэй холбоотой шийдвэр, баримт бичгийг хуульд зааснаас бусад тохиолдолд нууцаас гаргаж ил болгох, цаашид нийтэд нээлттэй мэдээлэх зарчмыг баримталж, харилцан ойлголцол, итгэлцлийг урт хугацаанд бүрдүүлэх шаардлагатай гэжээ. 



0
angry
0
care
0
haha
7
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 8 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 8 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 9 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 15 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 15 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 17 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25