“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн

Л.Бямбажав
2026/03/30

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Хөгжлийн банкны” гэгдэх хэрэгт нийт 82 иргэн, албан тушаалтан болон 6 хуулийн этгээдэд  холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэрийг гаргаж шинжээч томилон ажиллуулдаг. Энэ дагуу Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэгт нийт 62 удаа тусгай мэдлэг бүхий этгээдийг шинжээчээр томилон, шинжилгээг хийлгэсэн. Шинжилгээ тус бүрт 165 хоногийг зарцуулсан байна.

Шинжээчийн дүгнэлтээр тодруулсан асуудлыг ангилан авч үзвэл:

  • Хөгжлийн банкнаас зээл олгосон үйл ажиллагаа нь дүрэм, журамд нийцсэн эсэх асуудлаар Монголбанкны шинжээчээр 36;
  • Битүүмжилсэн, хязгаарласан болон Хөгжлийн банкны хөрөнгөөр худалдан авсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоох зорилгоор 12;
  • Криминалистикийн шинжилгээ хийх зорилгоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчээр 6;
  • Эдийн засгийн шинжилгээ зорилгоор  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчээр 4;
  • Зээлийн хөрөнгийн зарцуулалтыг тодруулах зорилгоор Аудитын дүгнэлт 3;
  • Зээлийн барьцаа үл хөдлөх хөрөнгийн шинж чанарыг тодруулах зорилгоор Барилгын хөгжлийн төвийн шинжээчээр 1 дүгнэлтийг тус тус гаргуулсан.

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид уг хэргийн оролцогчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс прокурорт хандаж гаргасан 354 гомдол, хүсэлтийг тухай бүр хуулийн хугацаанд хянаж шийдвэрлэсэн байна.

“Хөгжлийн банкны” гэгдэх эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 861 тэрбум 311 сая 742 мянга 323 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн болно. Үүнээс гадна 47 аж ахуйн нэгж, тэдгээрийн хувьцаа эзэмшигч болон Хөгжлийн банкны албан тушаалтан, 61 иргэний 664 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 763 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 харилцах болон хадгаламжийн данс, 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг тус тус прокурорын зөвшөөрлөөр хязгаарласны зэрэгцээ яллагдагч нарын өмчлөлийн нийт 250 тэрбум 626 сая 74 мянга 487 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, газар, үйлдвэрийн болон оффисын зориулалттай барилга зэрэг 43 үл хөдлөх хөрөнгө, 18 тээврийн хэрэгсэл, хүнд машин механизм, 2 үйлдвэрийн тоног төхөөрөмжийг битүүмжилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дуусгаж, нийт 461 хавтас  буюу 115,250 хуудас бүхий эрүүгийн хэргийн материалыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, 82 яллагдагч болон яллагдагчаар татагдсан 7 хуулийн этгээдийн төлөөлөгчид танилцуулсан байна. Уг хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн бөгөөд одоогоор Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр