Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ

Л.Бямбажав
2026/03/30

Бие даалтын долоо хоног нийслэлд өнөөдрөөс эхэлж байгаа бол орон нутагт энэ сарын 23-нд эхэлсэн. Шинэчилсэн хуваарийн дагуу сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сард, II улирлын амралт дөрөвдүгээр сард бол III улирлын амралт зургаадугаар сард эхлэх хуваарьтай байна.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын авто замын ачаалал 30 хувь буурчээ. Энэ талаар Хотын даргын орлогч А.Амартүвшин өөрийн цахим хуудаснаа "08:00 цагийн байдлаар замын хөдөлгөөн тун сийрэг байна. Хичээлийн бие даалтын 7 хоног эхэлсэн буюу ЕБС-ийн амралттай холбоотойгоор түгжрэл 30 хувиар багассан" хэмээн бичжээ.

Бие даалтын долоо хоногийн үргэлжлэл болгон II улирлын албан ёсны амралт ирэх дөрөвдүгээр сарын 6-н буюу даваа гарагаас дөрөвдүгээр сарын 10-ны баасан гараг хүртэл нэг долоо хоногийн хугацаатай үргэлжлэх юм.

Энэхүү зохицуулалт нь нийслэл болон орон нутгийн бүх сургуулиудад нэгэн адил мөрдөгдөх аж. Хичээлийн жилийн бүтцийн дагуу бага ангийн сурагчид 34 долоо хоног, дунд ангийнхан 35 долоо хоног, ахлах ангийн сурагчид 36 долоо хоногийн хугацаанд тус тус хичээллэхээр байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр