Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг

Б.Нямсүрэн
2026/03/29

Улаанбаатарчууд төвлөрсөн шугамаар 150-160 мянга, албан байгууллагын технологийн хэрэгцээнд зориулан гаргасан гүний болон гэр хорооллын худгаас 170 мянга, нийт 330 гаруй мянган шоо метр усыг хоногт хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Улаанбаатар хот усны хэрэглээгээ 100 хувь гүний усаар хангадаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот Дээд, Төв, Гачуурт, МАХ-ын, Үйлдвэрийн, Баруун эх үүсвэр гэсэн 6 эх үүсвэрийн 200 гаруй гүний худгаас ундны усаа авдаг байна. Энэ нь гүний цэнгэг, цэвэр ус гэсэн үг. Харин Туул голын ус нь гадаргуун ус юм. Туул гол Хэнтийн нуруунаас эх авч, Улаанбаатар хотыг дамжин урсаж, Орхон голд цутгадаг. Газрын гадарга дээр ил урсаж байгаа гадаргуун ус бүхий гол бөгөөд ундны усны эх үүсвэр болдоггүй.

Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49,774,300,000 ам.метр талбайг эзлэн урсдаг том гол. Туул голын сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5 хувь нь хамаардаг аж.


14
angry
0
care
3
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18