Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

O.Аззаяа
2026/03/30

Эдийн засгийн гол хүч болсон уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Алтны форум” арга хэмжээг Голомт банк 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн “Алтны форум” арга хэмжээнд Монгол Улсын  алт олборлогч ТОП аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагын нийт 300 гаруй төлөөлөл оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хэлэлцэж, ирээдүйн төлөв байдлыг тодорхойллоо.

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар:

Дэлхий дахинд тогтворгүй нөхцөл байдал үүссэн энэ цаг үед алтны үнэ цэн тогтвортой өсөж, улс орнууд нөөцөө зузаатган, алт руу хөрөнгө оруулах хувь хүмүүсийн тоо ч нэмэгдээд байна. Монгол Улсын хувьд ч эдийн засгийн гол салбарууд нь гадаад зах зээлээс шууд хамааралтай байдаг тул жил бүр ийнхүү дэлхийн зах зээлийн сорилтуудтай нүүр тулдаг билээ.

Харин “Алтны форум”-ын хувьд Монгол Улсын эдийн засгийн нөөцийг бүрдүүлэхэд чухал оролцоотой алтны салбарын төлөөллийг нэг дор цуглуулж, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэх  боломжийг олгодог цорын ганц мэргэжлийн талбар болоод байна.

Арга хэмжээний үеэр эдийн засаг хийгээд зах зээлийн нөхцөл байдал, тэр дундаа алтны салбарт нөлөөлөх алт арилжаа болон алт олборлолт, шатахууны үнийн өөрчлөлтийн талаар олон улсын шинэ мэдээ, судалгааг мэргэжилтнүүд зочдод хүргэсэн юм. Мөн энэ жилийн хэлэлцүүлгийг “Уул уурхайн салбарын санхүүжилт: Боломж, эрсдэл, бодлогын уялдаа” сэдвээр өрнүүлж, модератороор Эрдэнэ Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн, панелистаар Эрдэс Баялаг, Аж Үйлдвэрийн Яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн, Сангийн дэд сайд Б.Хулан, Монгол банкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Монгол Улсын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа болон Хан Алтай Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батпүрэв нар оролцлоо.

Арга хэмжээнээс онцлох бас нэгэн үйл ажиллагаа нь хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгч, худалдаалагч байгууллагуудын нээлттэй бүүтүүд ажилласан үзэсгэлэнгийн хэсэг байлаа. Энэхүү үйл ажиллагаа нь оролцогч, зочдод шинэ тоног төхөөрөмжүүдтэй газар дээр нь танилцан, мэдээлэл солилцож, хамтын ажиллагаа эхлүүлэх боломжийг олгосон юм.

Голомт банк 2025 онд алтны салбарт нийт 450 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай олгосноос гадна алтны салбарт үйл ажиллагаа эрхэлж буй харилцагч, бизнесүүдэд тохиромжтой санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 4 минутын өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 25 минутын өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 15 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 15 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 16 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 21 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 22 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/27
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25