ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай

Admin
5 цагийн өмнө

ОХУ-д газрын тосны бүтээгдэхүүний үнэ улирлын чанартай хэлбэлзэх зүй тогтолтой байдаг билээ. Тухайлбал, дизель түлшний үнэ хөдөө аж ахуйн хаврын тариалалт, намрын ургац хураалтын үеэр өсөх хандлагатай байдаг бол автобензиний үнэ зуны амралт, аяллын улирал эхлэхтэй зэрэгцэн нэмэгддэг.

Гэвч Персийн буланд өрнөж буй мөргөлдөөний улмаас дэлхийн зах зээл дээр “Brent” маркийн газрын тосны баррель тутмын үнэ 100 ам.доллараас давж өссөн нь оросын “Urals” маркийн газрын тос төдийгүй түүнийг боловсруулсан бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг олон улсад огцом нэмэгдэхэд хүргэв. Үүнээс шалтгаалж улирлын эрэлтээс үл хамааран газрын тосны бүтээгдэхүүний дотоод үнэ эрчимтэй өсөх хандлага ажиглагдаж байна. Учир нь шинэ нөхцөл байдал гарахаас нэг сарын өмнө буюу 2 дугаар сарын 1-ний өдрөөс ОХУ-ын Засгийн газар автобензин экспортлохыг газрын тосны үйлдвэрлэгчиддээ зөвшөөрөөд байсан юм. Үнийн өсөлт ихэвчлэн зуны улиралд (түлшний хэрэглээ нэмэгдэх үед) болон намрын улиралд (нефть боловсруулах үйлдвэрүүдийн засвар үйлчилгээ явагддаг үед) бий болдог боловч ОХУ-ын Санкт-Петербургийн “Бараа, түүхий эдийн олон улсын бирж дээр АИ-92 автобензиний бөөний үнэ энэ сарын эхэн үеэс хэдийн 10 хувиар өсөж, тонн тутам нь 66,8 мянган рубльд хүрээд байгаа бол АИ-95 автобензиний үнэ 13,4% хувиар нэмэгдэж, 71.1 мянган рубльд хүрээд байна. Үүнтэй зэрэгцэн шатахуун түгээх станцууд дахь жижиглэнгийн үнэ ч мөн өсөх хандлага ажиглагдаж эхэллээ.

Өнгөрсөн онд Украины талаас Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд халдан довтлох явдал олширч, халдлагын улмаас ОХУ-ын хэд хэдэн томоохон үйлдвэр дээр эвдрэл гэмтэл гарч, төлөвлөгдөөгүй засвар үйлчилгээ хийх шаардлага тулгарч байсан билээ. Улмаар дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ эрс багасаж, зарим бүс нутгуудад шатахууны хомсдол бий болж, газрын тосны бүтээгдэхүүний үнэ дотоодын зах зээл дээр эрс нэмэгдэж байсан юм. ОХУ-ын Засгийн газар дотоодын үнийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн автобензин, дизель түлш, хөлөг онгоцны түлш болон бусад төрлийн шатах тослох материалыг ОХУ-аас экспортлохыг үйлдвэрлэгч бус этгээдүүдэд 2026 оны 7 сарын 31-ний өдөр хүртэл хориглоод байгаа юм. Энэ жилийн хувьд ч энэхүү нөхцөл байдал дахин давтагдахгүй гэсэн баталгаа байхгүй.

Дэлхий даяар газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, дэлхийн эрчим хүчний хямрал гүнзгийрэх төлөв ажиглагдаж байна. Үүнтэй холбогдуулан, дотоодын нөхцөл байдал хүндэрхээс өмнө ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Александр Новак өнгөрөгч Лхагва гарагт Эрчим хүчний зөвлөлийн хурлыг хуралдуулж, дотоодын зах зээлийг түлшээр тасралтгүй тогтвортой хангах, шатахууны үнийг өсгөхгүй байхад чиглэсэн шаардлагатай механизм, арга хэрэгсэл, төлөвлөгөөг аль болох хурдан боловсруулж хэрэгжүүлэх үүрэг далгаварыг холбогдох газруудад өгчээ. Мөн түүнчлэн энэ хүрээнд ОХУ-ын Засгийн газар автобензин үйлдвэрлэгчдэд хамаарах экспортын хоригийг дахин сэргээх асуудлаар энэ Баасан гарагт хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ойрын хугацаанд ОХУ-д хаврын тариалалт эхэлж, мөн нефть боловсруулах үйлдвэрүүдийн төлөвлөгөөт засвар үйлчилгээ эхлэх тул автобензин, дизель түлшний үнэ дахин өсөх магадлалтай байна.
Манай улсын хувьд найрсаг харилцаатай Газрын тосны салбарт хамтран ажиллах хэлэлцээр бүхий улс тул хориг хамаарахгүй. Гэхдээ дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөж, геополитикийн нөхцөл байдал хурцадсанаар ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, улмаар дотоодын үнэ улирлын нөлөөнөөс үл хамааран өсөх хандлагатай байна. Үүн дээр экспортын бодлого, үйлдвэрлэлийн доголдол, засвар үйлчилгээ зэрэг хүчин зүйлс давхар нөлөөлөл үзүүлэх төлөвтэй байна. Ойрын хугацаанд тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлал өндөр байна.

2026 онд ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэр, нефть баазуудын аюулгүй байдал, эрсдэл өндөр хэвээр байна. Эдгээр байгууламжийг сэргээн засварлахад их хэмжээний зардал, цаг хугацаа шаардлагатай бөгөөд тоног төхөөрөмж, технологийн хувьд Орос Улс импортоос хамааралтай хэвээр байна. Дотоодын шатахуун нийлүүлэлт, үйлдвэрлэлийн тогтвортой байдалд эрсдэл өндөр байна.

Эх сурвалж: https://www.interfax.ru/business/1079946
https://spimex.com/?ysclid=mn7ivzx56r375757112


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 5 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 5 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 8 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 8 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 21 цагийн өмнө
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр