Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна

O.Аззаяа
2026/03/27

Монгол Улсын улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор эрх баригч Монгол Ардын Нам (МАН) хамтарсан засгийн хүрээнд гурван намын оролцоотой ажиллаж байгаа ч ирц бүрдүүлэх асуудал үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор зарим шийдвэрүүд удааширч, үйл ажиллагаа тодорхой хэмжээнд гацаанд орсон гэх шүүмжлэл дагуулж байгаа юм.

Харин сөрөг хүчин болох Ардчилсан Нам (АН)-ын зүгээс энэхүү нөхцөл байдлыг өөрсдөд нь тохож буйд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, эрх баригч нам дотооддоо улс төрийн шийдлээ гаргах ёстой гэсэн байр суурийг баримталж байна. Тэдний үзэж буйгаар Засгийн газрын бүтэц, удирдлагын асуудлыг МАН өөрсдөө шуурхай хэлэлцэж, тодорхой шийдвэрт хүрэх шаардлагатай гэжээ.

Мөн АН-ын төлөөлөл “бид сөрөг хүчний үүргээ хэрэгжүүлж байна” хэмээн онцолж, өнөөгийн үүсээд буй гадаад, дотоод нөхцөл байдлыг эрх баригчид анхааралдаа авах ёстойг сануулсан байна. Тухайлбал, дэлхийн улс орнуудын хоорондын зөрчил, мөргөлдөөнөөс үүдэлтэйгээр нефть, шатахуун болон бусад чухал түүхий эдийн хомсдол үүсэх эрсдэл нэмэгдэж буй нь Монгол Улсын эдийн засагт шууд нөлөөлөхөөр байгаа юм.

Иймд дээрх нөхцөл байдлыг даван туулахын тулд Засгийн газрыг бүрдүүлсэн эрх баригч хүчин бодитой, шуурхай шийдвэр гаргаж, улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай гэж сөрөг хүчний зүгээс үзэж байна.


1
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18