Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Л.Бямбажав
2026/03/30

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ-д өнөөдөр хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүд болох Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Замира, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нар өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-д заасны дагуу нийтийн өргөдлийн цахим системд иргэн Рэгзэнгийн Шинэгэрэл 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан PN-202503-75391 дугаартай өргөдөлд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-т заасан орлогод ногдох албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах санал тусгагдсан бөгөөд уг өргөдөл 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 100,860 иргэний санал авчээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилго 3-т “хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэн, дундаж давхаргыг бүрдүүлэх”, Зорилго 4-т “эдийн засгийн тогтвортой өсөлтийг иргэн бүрд хүртээж, ядуурлыг бууруулсан, олон тулгуурт эдийн засагтай улс болох” талаар тусгасан болохыг Ж.Баярмаа гишүүн онцлон дурдсан байна.   


Мөн нийгмийн дундаж давхаргыг дэмжих бодлого нь Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгүүдэд тусгагдсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэх шаардлагатайг төсөл өргөн мэдүүлэх үеэр танилцуулжээ.

Нийтийн өргөдлийг дэмжсэн 100,860 иргэний

  • 85 хувь нь 18–40 насныхан
  • 62 хувь нь Улаанбаатар хотын иргэд
  • 58 хувь нь эмэгтэйчүүд байгааг онцолсон байна.

Иймд Улсын Их Хурлын нэр бүхий 35 гишүүн хамтран холбогдох шаардлагад үндэслэн таван зүйл бүхий хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн агуулга

  1. Нэгдүгээр зүйлд — Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах
  2. Хоёрдугаар зүйлд — зарим зүйл, хэсэг, заалтын эшлэлийг өөрчлөх
  3. Гуравдугаар зүйлд — зарим эшлэлийг хасах
  4. Дөрөвдүгээр зүйлд — зарим заалтыг хүчингүй болгох
  5. Тавдугаар зүйлд — хуулийн дагаж мөрдөх хугацааг тогтоох

Төсөл батлагдсанаар

  • иргэдийн бодит орлого нэмэгдэх
  • сүүдрийн эдийн засаг буурах
  • хөдөлмөрийн идэвх сайжрах
  • цалин хөлс өсөх боломж бүрдэх
  • хөрөнгө оруулалтын орчин сайжрах
  • татвар төлөгчдийн хүрээ тэлэх
  • хувиараа бизнес эрхлэх сонирхол нэмэгдэх
  • хөрөнгийн зах зээлд оролцоо идэвхжих зэрэг эерэг үр нөлөөтэй гэж төсөл санаачлагчид үзэж байна. 


  


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр