Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан ирэх сарын 04-нд болно. Тус сумаас төрөн гарсан Улсын аварга О.Хангай тус барилдааны үеэр 1 тонн тарвасын есөн азтан тодруулах гэнэ. Мөн гурван азтанд хүүхдийн зодог шуудаг бэлэглэнэ.
Тус барилдааны түрүү бөх 10, үзүүр бөх 5, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 3 сая төгийн бай шагнал хүртэх гэнэ. Мөн үзэгчид дундаас нэг сая төгрөгийн таван азтан шалгаруулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна