Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна

Б.Нямсүрэн
2025/06/29

Үндэсний их баяр наадам болоход 10 хоног үлдлээ. Монголчууд эртнээс өвлөгдсөн уламжлал, өв соёлыг хадгалсан наадмаараа үндэсний хувцсаараа гоёдог. Тиймээс JBRAND-ийн худалдааны зөвлөх Б.Сарантуяатай ярилцлаа. 

-Наадам болоход цөөхөн хоног үлдээ. Энэ жилийн ямар өнгө, загварын дээл эрэлттэй байна вэ? 

-Нэг үе хүмүүс хос дээлээр гоёдог байсан бол одоо өнгө ижилссэн дээл их сонгох болжээ. Ингэхдээ эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна. Загварын тухайд манайд хүрээ дээл гаргаж байсан юм. Харин энэ жил шинэ загварын өлзий хээтэй тод өнгийн дээл гаргаж байгаагаа дуулгахад таатай байна. Хүрээ загвар нь хормой нь дэрвэгэр байдаг онцлогтой. Харин энэ жил гаргасан дээлээрээ хормойг нь багасгасан байгаа. Өнгөний тухайд өмнө жилтэй адил ногоон өнгө эрэлттэй байна. Мөн тод өнгийн дээл их сонирхох болсон. Өөрийн хүсэл сонирхол, биеийн онцлогтоо тохируулж дээл худалдаж авдаг. Хэвлий хэсгээрээ тарган хүмүүс мөртэй загвар тохиромжгүй. Харин монгол загварын дээл өмсөх нь зөв. 

Охидын монгол цамц, цэвэр даавуун үндэсний загвартай плаж худалдаалж байна. Нимгэн цамц, трико дээр хослуулж өмсөх боломжтой. 


-Танай брэнд эрэгтэй, эмэгтэй бүх гоёл худалдаалдаг. Үнийн ханшийн талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Эрэгтэй дээл 450-480 мянга. Малгай, дээл, бүс нийлээд сая хүрэхгүй хаа ч байхгүй хямд үнэтэй байна. Эмэгтэй дээл материал, хийц, загвараасаа хамаараад үнэ нь өөр. Манай дээлүүд даавуун утастай торго.Тухайлбал, хүр хормойн материалтай дээл 850 мянга. Өмнө нь загварын дээл гардаг байсан. Харин одоо эргээд монгол дээл рүүгээ шилжсэн байх жишээтэй. Эмэгтэй хүрээ дээл 580 мянгаар худалдаалдаг байсан бол наадмын хямдрал зарлаад 500 мянга болгосон. Нэг удаа дээл авсан байхад бүх цаг үед гоёх боломжтой. Хадгалалт, арчилгааг нь зөв хийвэл дээл олон жил өмсөгдөнө. 


-Эрэгтэй хүмүүс тренд хөөдөг үү. Өнгөнд хэр ач холбогдол өгдөг вэ? 

-Эрэгтэйчүүд дээл сонгож авахдаа өнгө нь зохиж байвал шууд сонгоно. Өмсөж үзээд биед тухтай байдлыг эрхэмлэдэг. Залуучуудын хувьд сонины цаастай зүйрлэмээр өвөрмөц материалтай дээл асуух нь бий. 

-Сүүлийн үед дээл дээр өнгө бүс бүсэлдэг болжээ. Өргөн бүс нь ямар ач холбогдолтой вэ? 

-Дээлийн бүс өргөн олон ороодог байх нь зохимжтой. Энэ нь эмэгтэй хүний гэдэг хэсгийг дараад сайхан харагддаг. Бүсийг бэлхүүсний хамгийн нарийхан хэсгээр бүсэлдэг. Дээр үед бүсгүйчүүд дээлээ бүслэхдээ давсаг хэсгээрээ бүсэлдэг байсан. Хөл нь нарийхан, гэдэстэй харагддаг. 


-Нударгатай дээл хүмүүс их сонгох түгээмэл болсон. Нударга нь дээлд ямар үүрэгтэй вэ? 

-Нударганд нь зохицуулж  дээлийн өнгөө гаргана. Бүс нь нударганы өнгөтэй ижил байхаар их зохицно. Манай дээлийн эмжээр нь торготойгоо өнгө дагуу байгаа. Дээл дэгжин, даруухан загвартай байвал зохимжтой. Хүрээ дээлүүд ч нударгатай гарч байсан. Мөн манай брэнд дээлийн нударгыг сольдог загвартай гаргасан. Цагаан зах гаргасан. Цагаан зах бараан өнгийн дээлийг чимдэг. 


-Та брэндийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Манай JBRAND үүсгэн байгуулагдаад таван жил болж байна. Монгол үндэсний бүх гоёлыг худалдаалдаг. Малгай гэхэд ард тоорцог гээд олон сонголт бий. Мөн гутал худалдаалж байгаа. Манайх өөрсдөө загвараа гаргадаг. Манай дээлүүд өмсөхөд их биед эвтэйхэн. 

-Бүх зүйлд үнэ цэнэ, давуу тал бий. Үндэсний хувцсаараа гоёхын сайхан нь юу вэ? 

-Монгол дээлээрээ гоёх сайхан. Монгол хүн болж төрсөн, энэ л өв уламжлалаараа бахархан дээдэлдэг учир бусад орны хүмүүсээс онцгойрох соёлын нэг нь яахын аргагүй үндэсний хувцас. Манайхаас Өвөр монголчууд ирж дээл авдаг. Тэд бидэнтэй ижил үндэсний хувцсыг их эрхэмлэдэг. Би монгол хүн болж төрсөн, үндэсний дээлээрээ гоёдогтоо бахархдаг. 



0
angry
0
care
1
haha
0
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг худалдаалж байна 33 минутын өмнө
Н.Учрал: АН-тай хамтрах эсэхээ намынхаа УЗ-д танилцуулна 1 цагийн өмнө
​Ч.Лодойсамбуу: АН-ын бүлгийн зартай наймаачид улс орноо бодож ганц удаа арчаатай байгаарай! 2 цагийн өмнө
Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин НЗД-ын орлогч Т.Даваадалайд гар хүрэв 3 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь 4 цагийн өмнө
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо 5 цагийн өмнө
Засгийн газарт үлдээж болохгүй сайд нарын нэг бол Б.Батцэцэг 5 цагийн өмнө
ТААМАГ: Засгийн найман суудлын төлөөх АН-ын дотоод зодоон 6 цагийн өмнө
ТААМАГ: Б.Жавхлан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, С.Амарсайхан нарын нэг нь марафонд түрүүлнэ 7 цагийн өмнө
"Инээдмийн баяр"-ын өдөр тохиож байна 7 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт хэсэгчилж цахилгаан хязгаарлана 7 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна 7 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ 23 цагийн өмнө
Ш.Ёл: ноолуурыг стандартын дагуу бэлтгэж чанарыг сайжруулснаар зах зээл дэх үнийг өсгөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой Өчигдөр
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо Өчигдөр
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ Өчигдөр
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана Өчигдөр
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ Өчигдөр
П.Сайнзориг: Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой учраас 1024 бөх барилдах хэрэгтэй Өчигдөр