Ш.Ёл: ноолуурыг стандартын дагуу бэлтгэж чанарыг сайжруулснаар зах зээл дэх үнийг өсгөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой

O.Аззаяа
2026/03/31

Өнөөдөр Дорнод аймагт Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ХАА-н бирж, “АДАПТ” төсөл, Монголын ноос ноолуурын холбоо байгууллагуудаас “Ямааны ноолуурын чанар стандартын шаардлагын дагуу түүхий эд бэлтгэх” сэдэвт сургалтыг Дорнод аймгийн хоршоологчдод явуулж байна.

Сургалтаар ноолуур бэлтгэх ямаа самнах технологи ажиллагаа, ямааны тавлаг байдал, ноолуур бэлтгэлийн чанарын шаардлага, ноолуурыг чанараар ангилан ялгаж бэлтгэх арга аргачлалын мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Монгол Улс Дэлхийн ноолуурын 40-50 хувь буюу жилд дунджаар 9.0 мянган тонн ямааны ноолуур бэлтгэдэг бол Зүүн бүс нутаг улсын хэмжээнд бэлтгэдэг ноолуурын 13-15 хувийг бэлтгэдэг.

#Аймгийн_Засаг_дарга_Ш_Ёл сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Малчдын амьжиргааны эх үүсвэрийн нэг болох ноолуурын зах зээл дэх үнэлэмжийг өсгөхийн тулд бид ноолуурынхаа чанарт анхаарах ёстой. Үүний тулд олон улсын стандартын дагуу бэлтгэх нь чухал. Өнөөдрийн сургалт малчид, хоршоологчид маань маш чухал сургалт болж байна.

Цаашид энэхүү сургалтыг #сумдад, #малчдын түвшинд хүргэж нутагшуулан хэрэгжүүлэх болно.” гэдгийг онцоллоо. Мөн Дорнод аймаг малын эрүүл бүсийг байгуулж, чанарлаг түүхий эдийг бэлтгэн #эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхээр зорьж ажиллаж буйгаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18