Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо

O.Аззаяа
2026/03/31

Хуулийн зорилго, зорилт, үйлчлэх хүрээг эдийн засгийн тусгай бүс (ЭЗТБ)-ээр тодорхойлж, эдийн засгийн тусгай бүсийн хэлбэрт шилжүүлэх; Эдийн засгийн тусгай бүсийг зорилго, үйл ажиллагааны чиглэлээс нь хамааран чөлөөт худалдааны бүс, экспорт боловсруулах бүс, аж үйлдвэрийн парк,

шинжлэх ухаан технологийн парк, нэгдсэн тусгай бүс зэргээр төрөлжүүлэх; Эдийн засгийн бодлогын хэрэгжилтийг шуурхай, уян хатан байдлаар хангах үүднээс чөлөөт бүс байгуулах өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газарт өгөх; Чөлөөт бүсийн удирдлагын тогтолцоо төвлөрсөн, бие даасан удирдлагатай байх, чөлөөт бүс дэх үйл ажиллагаанд уян хатан, шийдвэр гаргах эрх хэмжээг зохицуулах; Чөлөөт бүс дэх төрийн үйлчилгээг “нэг цонхны үйлчилгээ”-ний зарчимд тулгуурлаж, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх; Эрсдэлд суурилсан хяналтын системд шилжүүлэн зөвшөөрөл болон холбогдох мэдээллийг цахимжуулах; Чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт хэрэгжих тусгай дэглэмээр зохицуулж буй ажиллагаатай холбоотой мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх; Чөлөөт бүс дэх маргаан хянан шийдвэрлэх бие даасан шүүхийн тогтолцооны зохицуулалт зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар боловсруулж байна.

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслөөр чөлөөт бүсийг эдийн засгийн тусгай бүсийн хэлбэрт шилжүүлж, бүсийг төрөлжүүлэн хөгжүүлэх, чөлөөт бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод, хүртээмжтэй

хүргэх, эрсдэлд суурилсан хяналтын системд шилжүүлэн зөвшөөрөл болон мэдээллийг цахимжуулах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Чөлөөт бүсийн тухай хуульд дээрх зарчмын шинжтэй өөрчлөлтийг оруулснаар Монгол Улс дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцүүлэн эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, улс орны хөгжлийг хурдасгах, улсын төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн хөгжлийг дагасан хотжилт, бүтээн байгуулалт, дэд бүтэц, үйлдвэржилт, хүн амын төвлөрлийг сааруулахад чухал юм.


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18