Эргэцүүлэх: Н.Өнөрцэцэгийн ялын тал хэсэгт нь үндэслэгдсэн ганц хэрэг юу байв?


Сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс дөрвөн жил, есөн сарын хорих ял оноосон. Өмгөөлөгч нар нь давж заалдах шатны шүүхэд хандсан ч хуралдаан өнөөг хэр товлогдоогүй байна. Түүнчлэн, Н.Өнөрцэцэг яг ямар хэрэгт холбогдсон талаар дэлгэрэнгүй бөгөөд тодорхой мэдээлэл өгсөнгүй өдийг хүрлээ.

Н.Өнөрцэцэгийг дөрвөн зүйл ангиар буруутгасан гэдэг л ил.

Тэгвэл, тэдний нэг нь Эрүүгийн хуулийн 13.11-т заасан "Хувь хүний нууцыг задруулах" гэдэг үндэслэл юм. Н.Өнөрцэцэг хэний, ямар нууцыг задруулав?

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр нэгэн кейс дурдсан нь анхаарал татсан. Тэрбээр "Хүчирхийлэгчийн мэдээллийг ил болгоод, ял авдаг шударга ёс хаана байна вэ. Энэ бол хүүхэдтэй хүн бүрийн мэдэх эрхийн асуудал. Гадаадын оронд байшин авахдаа хүртэл, эргэн тойронд нь хүчирхийлэгч бий эсэхийг шалгаж мэддэг" гэж дуугарсан юм.

Энэ Н.Өнөрцэцэгийг хэлсэн явдал байв.

Дорноговь аймагт 12 настай охин амиа алдсан эмгэнэлт хэргийн үеэр алуурчны талаарх мэдээллийг Н.Өнөрцэцэг дэлгэж, асуудал хөндсөн.

Тодруулбал, 12 настай охиныг хичээлээс тарахад нь машиндаа суулгаж, машиныхаа өнгийг будаж өөрчлөх замаар цагдаа нарыг төөрүүлж, улмаар амийг нь хөнөөж газарт булсан Г.Гантулга гэгч нь 1995 оноос бүртгэлтэй хүн байв.

  • 1995 онд 19 настайдаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж, зургаан сарын ял сонссон.
  • Дахиад 1998 онд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 12 жилийн хорих ял авсан.
  • 1999 онд ял эдэлж байх хугацаандаа оргож, дахин хулгай хийсэн тул 2.3 жил нэмүүлсэн.
  • 2009 онд дахин оргосон. Зургаан жил нэмүүлсэн.
  • 2014 онд танхайрч, олон тооны гар утас хулгайлсан хэргээр мөн зургаан жилийн ял сонссон.
  • Ингэж 2016 онд магадлангаар суллагдсан (хугацаанаасаа долоон жилийн өмнө).

Ийм этгээд 12 настай охиныг хөнөөжээ гэдгийг Н.Өнөрцэцэг мэдээлэв. Энэ мэдээлэл угтаа нууц биш. Цагдаагийн бүртгэл төдийгүй шүүхийн шийдвэрийн мэдээллийн санд тогтоолтойгоо бий. Сэтгүүлч баримтыг олж, мэдээлсэн л явдал.

Хоёрт, олон улсын жишгээр ч ийм хэмжээний гэмт хэрэгтний адал түүхийг хувийн нууцад хамааруулж авч үздэггүй. Эсрэгээрээ зарлан мэдээлж, сэрэмжлүүлж байдаг.

Атал Г.Гантулга гэгчийн төрсөн аав нь "Хувийн нууц задрууллаа" хэмээн гомдол гаргажээ.

Улмаар Н.Өнөрцэцэг дээрх дөрвөн зүйл ангийн нэг нь энэ болов. Болоод зогсохгүй, зөвхөн энэ үндэслэлд нь шүүх хоёр жилийн ял оноожээ.

Өөрөөр хэлбэл дөрвөн жил, есөн сарын тал нь Г.Гантулгын өмнөх гэмт хэргийг илчлэн мэдээлсний төлөөд аж.

Илчлэн мэдээлээд зогсохгүй, түүнийг магадлангаар сулласан явдал хэр шударга байв, ийм гэмт хэрэгтэн нутаг оронд нь явааг яагаад хэн ч сануулж сэрэмжлүүлсэнгүй вэ гэдэг бусад асуудлыг ч үүгээр хөндөж чадсан юм.

Энэ бол сэтгүүл зүйн өдөр тутмын үйл ажиллагаанд хийгдэж л байдаг ажил. Харин Н.Өнөрцэцэг шиг ял авсан нь үгүй.

Тийм ч учраас буруутгагдсан бусад зүйл анги нь ч эргэлзээ бүхий байх вий гэсэн хар төрдөг билээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд, энэ удаа өмгөөлөгч нарыг нь оролцуулахаас гадна дээрх кейсийг ч дэнсэлж үзэх нь зүй болоод байна.

Эх сурвалж: https://eguur.mn/


10
angry
0
care
2
haha
42
liked
1
love
7
sad
13
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХОМ: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 364 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууцтай 9 цагийн өмнө
Нойтон цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна 11 цагийн өмнө
Жолоочид: Ард түмний амьдрал хэцүү байгаа үед бензиний үнийг нэмэх нь буруу. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өснө шүү дээ 11 цагийн өмнө
Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна 11 цагийн өмнө
Зургаадугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь 13 цагийн өмнө
Барилгын тусгай зөвшөөрлийн шинэ журмыг ирэх сард хэрэгжүүлж эхэлнэ 14 цагийн өмнө
Орон нутгийн сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактер илэрчээ 14 цагийн өмнө
Өнгөрсөн онд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй 3 хүн амь насаа алджээ 15 цагийн өмнө
Тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-ний өдөр архи, согтууруулах ундаа худалдахыг хориглолоо 16 цагийн өмнө
11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хаана 17 цагийн өмнө
Д.Уранчимэг: Залуу насны мөрөөдлөө биелүүлж 65 насандаа сэтгэл зүйч мэргэжлийг эзэмшлээ 17 цагийн өмнө
Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурчээ 17 цагийн өмнө
Найз охиноо 13 цагийн турш зодож, хүчирхийлсэн Ж-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ 17 цагийн өмнө
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв 18 цагийн өмнө
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 18 цагийн өмнө
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхав Өчигдөр
НИТХ: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төслийг дэмжлээ Өчигдөр
Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлгийн өргөтгөлийн барилгыг худалдаж авахад 17 тэрбум төгрөгийг зарцуулна Өчигдөр