ХУД-т АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын байрыг барина


Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/364 дүгээр захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 39,967 ам метр газрыг Америкийн Нэгдсэн Улсын дипломат төлөөлөгчийн газрын зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, “Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар” ТӨҮГ-тай гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Тухайн байршилд шинээр барих АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын ус зайлуулах шугам сүлжээний ажлын талаар АНУ-ын Хилийн чанад дахь барилга байгууламжийн үйл ажиллагаа хариуцсан товчоо  (Bureau of Overseas Buildings Operations /OВО/)-ны төлөөлөгчидтэй хотын дарга санал солилцжээ.

Энэ үеэр тэрбээр "Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр барих АНУ-ын дипломат төлөөлөгчийн газарт ус зайлуулах шугамын ажил хийхээр төлөвлөсөн. Уг ажлыг хийх явцад аюулгүй байдлаа ханган, улс, нийслэлээс хийж буй бүтээн байгуулалтын ажилд хамтарч ажиллах саналтай байна” гэв.

Ташрамд дурдахад Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 37 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Мөн одоогоос 23 жилийн өмнө Улаанбаатар, Денвер хотууд эгч дүүсийн харилцаа тогтоосон байдаг.

Улмаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Их тойруугаас доош Сэлбэ голын баруун эрэг дагуу явж Бээжингийн гудамж хүртэлх гудамжийг “Денверийн гудамж” хэмээн нэршүүлсэн түүхтэй.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


2
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 1 цагийн өмнө
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 2 цагийн өмнө
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ 3 цагийн өмнө
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан 4 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ 4 цагийн өмнө
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо 6 цагийн өмнө
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 6 цагийн өмнө
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Өчигдөр
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана Өчигдөр
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 2026/09/26
Өнөөдөр автомашингүй өдөр 2026/09/26
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/26
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25