Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг энэ сарын 26-нд нээнэ


Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 87 байршилд 162.3 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс одоогийн байдлаар 35 байршилд ажлууд хийж дууссан. Тэгвэл замын ажлын дараагийн байршлуудын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Замын засвар, шинэчлэл хийж буй 36 дахь байршил нь Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж эхэллээ. Их Монголын гудамжинд хамаарах уг авто замыг 4 хоногийн хугацаатай хааж, есдүгээр сарын 26-ны өглөөний 06:00 цагт нээнэ. Хоёр үе асфальт бетон хучилт хийж, нийт 2.2 км авто замыг шинэчлэх юм. Зам барих технологийн нөхцөлийн хувьд хасах хэмд асфальт хийх боломжгүй, хөлдөх эрсдэлтэй. Энэ долоо хоногоос шөнийн цагаар хасах хэмд хүрч байгаа учраас замын хучилтыг өдрийн цагаар ажлын өдрүүдээр хийхээс өөр аргагүй байгаа юм. Тиймээс иргэд замын ажлын нөхцөл байдлыг ойлгож, чиглэлээ төлөвлөж ажилдаа гараарай. Зам хаасан хэсгээр бус Энхтайваны гүүр, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчихыг зөвлөж байна.

Бид гол гудамж, замыг ихэвчлэн амралтын өдрүүдээр засахаар төлөвлөж, Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх авто зам, Наадамчдын гудамжны авто зам, Нарны замын хучилтыг хийлээ. Ажил хийх хугацаанд ямар асуудал үүсэж байна вэ гэхээр Улаанбаатар хотод нийт 6 асфальт завод ажиллаж байна. Нэг асфальт завод хамгийн ихдээ 1000 тонн асфальт гаргах хүчин чадалтай. Хоёрдугаарт, асфальтаар хучилт хийсний дараа дэвсэгч явуулахад нэг байршилд хамгийн багадаа 2 болон 3 дэвсэгчээр зэрэг ажил хийдэг. Гэтэл Улаанбаатар хотод нийт 15 дэвсэгч байна. Бид эдгээр дэвсэгчийг бүгдийг ашиглахад хамгийн дээд тал нь 4-5 байршилд авто замын ажил хийх боломжтой. Энэ нь замыг ажлын өдрүүдээр засахад хүргэж буй бас нэг шалтгаан юм” гэлээ.

Түүнчлэн өнөөдөр орой 23:00 цагаас Нийслэл хүрээ буюу "И-март"-ын уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг 4 хоног хаахаар төлөвлөж байна. Цаашлаад Богд уулын арын зам дээр Маршалын гүүрнээс Налайхын уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ. Энэ ажлыг 10 хоногт замыг хэсэгчилсэн байдлаар хааж гүйцэтгэнэ. Мөн Чингисийн өргөн чөлөөний замыг шинэчлэхээр бэлтгэл ажлууд хангагдаж байгааг албаны хүн онцоллоо. Замын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд буюу аравдугаар сард амжиж хийхээр төлөвлөжээ. 

НЗДТГ, ХМОНХХ



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 1 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 2 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 2 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 6 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 6 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 7 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина 2026/08/04