Малаа цахимаар бүртгэж, тоолох боломжтой боллоо


Шимт сүрэг төслийн багийнхан одоогоос хоёр сарын өмнө www.shimtsureg.mn мал аж ахуйн цахим захыг хэрэглэгчдэд хүртээл болгож нээлтээ хийсэн. Энэхүү цахим зах нь малчин болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг хэрэглэгч, худалдаа эрхлэгч нарыг шууд холбох зориулалт бүхий вебсайт юм.

Тэгвэл төслийн хоёр дахь хэсэг буюу малыг цахимаар бүртгэх, тоолох үндсэн функц бүхий “Шимт сүрэг” аппликейшн хөгжүүлэлтийн ажил дуусч  6 сарын 10-ны өдөр нээлтээ хийжээ. Та Шимт сүрэг аппликейшнаа Appstore болон Playstore-оос татан авч хэрэглээрэй. 

“Шимт сүрэг” нь хариуцлагатай малчид, үйлдвэрлэгчид, хэрэглэгчид зэрэг оролцогч талуудын хооронд чөлөөт зах зээлийн эко орчинг бий болгохоор зорин ажиллаж буй, төрийн хамааралгүй, хувийн хэвшлээс бие даан хэрэгжүүлж байгаа төсөл юм. 

 Малчид энэ аппликейшныг ашиглан малаа бүртгэх, тоолох, малын ашиг шимийн мэдээлэл, вакцин тарилга туулга, шилжилт хөдөлгөөний түүхийн мэдээллийг хөтлөх боломжтой. Ингэснээр малынхаа үнэ цэнийг өсгөхөөс гадна хариуцлагатай малчдын тоо нэмэгдэх юм. Хамгийн чухал нь малын бүртгэл тооллогыг та интернэтгүй орчинд хийх боломжтой юм.

Малчин та малаа ээмэгжүүлж бүртгэвэл мэдээж олон давуу талууд бий болно. Гэхдээ ээмэгжүүлээгүй байлаа гээд та санаа зоволтгүй. Учир нь энэхүү аппликейшнаар ээмэгжүүлээгүй малыг ч бүртгэнэ гээд боддоо. Бүр үнэ төлбөргүйгээр, хэн ч ашиглах боломжтойгоор шүү !

Шимт сүрэг аппликейшний бас нэгэн онцлог нь мал тооллогыг хялбаршуулан автоматжуулж, мэдээллийн үнэн зөв байдал, хяналтыг сайжруулах боломжийг олгож буй явдал юм. Малчин та хотноосоо өөр газраас, дэлхийн хаанаас ч аппликейшнд бүртгүүлэн нэвтэрч мал тооллогын явцыг хянах боломжтой. Өдөрт хэдэн ч удаа тооллого хийж болох бөгөөд тоологдсон болон тоологдоогүй малаа ялган харах, тоологдоогүй малыг тухайлан дангаар нь хайх үйлдлийг хийх боломжтой юм. Үүний тулд чиптэй ээмэг, уншигч байхад л болох аж.

Төслийн дараагийн үе шат болох фермер хоршоодын хэсэг, үйлдвэрлэгч болон хэрэглэгчдийг холбох, малын байршил тогтоох систем, мал эмнэлэг лабораторийн хэсгийг хөгжүүлэх зэрэг ажилууд хэдийнээ эхэлсэн явж байна. Үүнтэй холбоотойгоор хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, албан байгууллага та бүхнийг тус төслийн багтай холбогдохыг хүсэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 77769898 утсаар                                            

Системийн талаарх мэдээлэл, зааварчилгааг Facebook/Шимт сүрэг хуудаснаас авах боломжтой.



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 39 минутын өмнө
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 3 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 3 цагийн өмнө
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 3 цагийн өмнө
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 5 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 21 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 23 цагийн өмнө
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш Өчигдөр
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна Өчигдөр
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна Өчигдөр
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа Өчигдөр
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал Өчигдөр
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна Өчигдөр
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих Өчигдөр
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна Өчигдөр
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 2026/10/01
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 2026/10/01
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 2026/10/01