МГТИС-ийн Бакалавр болон магистрын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл цахимаар үргэлжилж байна


Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) бакалавр болон магистрын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл цахимаар явагдаж байна.

МГТИС нь Монгол, Герман хоёр улсын засгийн газрын санаачилгаар 2013 онд үүсгэн байгуулагдсан, Монголын анхны хотхон хэлбэрээр хөгжүүлж буй их сургууль юм. ХБНГУ-ын болон олон улсын, үндэсний дээд боловсролын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, олон улсын стандартад нийцсэн, шилдэг сургуулиуд, туршлагад суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Сургалтын хөтөлбөрүүд нь англи хэл дээр явагддаг, онол дадлага хослуулсан, хэрэглээнд суурилснаас гадна хувь хүнийг хөгжүүлэхэд чиглэж, шинжлэх ухааны үндэслэлтэй боловсролыг шинэлэг үзэл баримтлалтай хослуулдгаараа онцлогтой.

МГТИС-ийн үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн нэвтрүүлгийг энд дарж үзнэ үү.

2023-2024 оны хичээлийн жилд МГТИС нь дараах сургалтын хөтөлбөрүүдэд элсэлт авч байна. Үүнд:

Бакалаврын хөтөлбөр /4 жил/:

  • Механик инженерчлэл
  • Эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэл
  • Хүрээлэн буй орчны инженерчлэл
  • Үйлдвэрлэлийн инженерчлэл /Эдийн засагч инженер/
  • Мехатроник
  • Цахилгааны инженер

Инженерийн бэлтгэл хөтөлбөр /1 жил/:

  • Инженерийн бэлтгэл хөтөлбөр

Магистрын хөтөлбөр /2 жил/:

  • "Байгалийн нөөц, технологи"-ийн шинжлэх ухааны магистр

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 2021-2023 онд ЭЕШ өгсөн батламжтай иргэд байх
  • Гадаад оронд эсвэл Монголын олон улсын дунд сургууль төгссөн иргэд Монгол Улсын ЭЕШ-д дүйцүүлсэн оноотой байх
  • Бакалаврын хөтөлбөр: Математик, Физик/Хими, Англи хэлний хичээлийн ЭЕШ-ын оноо тус бүр 600 ба түүнээс дээш байх
  • Инженерийн бэлтгэл хөтөлбөр: Математик, Англи хэлний хичээлүүдийн ЭЕШ-ын оноо тус бүр 520 ба түүнээс дээш байх

Цахимаар энд дарж бүртгүүлнэ үү.

И-мэйл: [email protected]

Холбоо барих утас: 70232090, 70232086


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 39 минутын өмнө
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 3 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 3 цагийн өмнө
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 3 цагийн өмнө
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 5 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 21 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 23 цагийн өмнө
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш Өчигдөр
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна Өчигдөр
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна Өчигдөр
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа Өчигдөр
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал Өчигдөр
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна Өчигдөр
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих Өчигдөр
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна Өчигдөр
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 2026/10/01
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 2026/10/01
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 2026/10/01