Б.Батхишиг: Эверестийн оргилд хүрэх замд хуш модны самар сайн хоол болж байлаа


 Эверестийн оргилд хүрсэн Монголчуудын цувааг үргэлжлүүлж яваа “Жаргалант уулчдын клуб”-ын уулчин Балдоржийн Батхишигтэй цөөн хором ярилцлаа. Тэдний багийнхан өнгөрсөн дөрөвдүгээр сард "Дэлхийн дээвэр Эверестийн оргил"-ыг зорьсон зорилгоо амжилттай биелүүлж Эверест болон Лхоцеийн оргилд Монгол Улсынхаа тугийг мандуулаад эсэн мэнд ирсэн юм.

 -Дэлхийн дээвэрт амжилттай хүрээд ирсэнд танд болон танай багийнханд юуны түрүүнд баяр хүргэе. Жаргалант уулчдын клубын хичнээн уулчин хэдэн км замыг туулж оргилд хүрсэн бэ? Аяллын сонин хачинаас хуваалцахгүй юу?

 -Баярлалаа. Манай клубын 8 уулчин Непаль улсын Дэлхийн хамгийн өндөр уулсын цэгцрээ болох  Гималайн нурууны дөрөв дэх өндөр оргилд эмэгтэй дөрвөн уулчин 8516м Лхоце оргилд, эрэгтэй дөрвөн уулчин Дэлхийн дээвэр оргил болох Эверест 8848м-т тус тус бараалхахаар зорьсон.  Бидний аялал эхнээсээ 4 дүгээр сарын 4-нөөс 6 дугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан. 

 Энэ жил 500 гаран уулчид Эверестэд мөн 100-аад уулчин Лхоцед авирахаар төлөвлөсөний дагуу бүгд амжилттай оргилдсон. Мэдээж тэр их хүн дотроос бэлтгэл муу, эго ихтэй 10-аас 15 орчим уулчин осолдсон байдаг. Монголын 8 уулчин бүгд эсэн мэнд сайн оргилдсон нь бидний сайн бэлтгэл хийсний үр дүн байсан. Ер нь үндсэн отгоос оргил хүртэл 13 орчим км  байдаг яагаад гэвэл цасан нурангиас болж зам нь үргэлж урт богино болж өөрчлөгдөж байдаг. Биднийг анхны авиралт хийхэд дараагийн авиралт хийх бүр зам нь өөрчлөгдөж байсан. 


-Нурангиас болж зам их өөрчлөгддөг гэлээ. Уулчдын зам хэр хүнд байв, замд тохиолдож байсан зүйлээс ярьж өгөхгүй юу. Дараа дараагийн алхагчдад сургамжтай байх болов уу?  

 -Биднийг авиралт хийх бүр осол гарсан, зам өөрчлөгдсөн, ангал нэмэгдсэн байдаг нь их сонирхолтой бас тэсвэр тэвчээр шаардсан байдаг. Энэ удаа ч тийм байлаа.  

 Бид өмнө нь багаараа 7134м Ленин оргил бас 7010м Хан тэнгэр оргилд хамтдаа явж байсан туршлагатай. Баг хамт олны авиралт биднийг алхам бүрт нэг нэгнээ гэх сэтгэл зүрх аварч байсан. Мөн өндөр ууланд авиралт хийхэд замд таарах амралтын кемпүүд бидэнд их хэрэгтэй байсан.  

-Хоол хүнсний тухайд ямар хүнс хэрэглэсэн бэ? Хуш модны самар авч явсан нь хэр сайн хүнс болж чадсан бэ? Өмнө нь ууланд алхахдаа самраар хүнс хийж байсан туршлага бий юу? 

 “Хушхан” брэнд уулчид биднийг ивээн тэтгэж ажилласан. Монголд үйлдвэрлэсэн Хушханы самар маш амттай, цэвэрхэн, эрүүл стандартын дагуу хийгдсэн самар байсан. Монгол самраа авч явахад хөнгөхөн, өлссөн үедээ амруугаа хийчихэд илчлэг ихтэй өл дардаг. Гол нь өндөрт хэн ч их хоол идэж чадахгүй болдог заримдаа хүчээр идэх тохиолдол их бий, бид самраа идээд л хүч тамираа сэргээж явдаг байсан даа. Бид ууланд явж дасгал хөдөлгөөн хийх бүртээ амино хүчлийг самар идэж л дархлаагаа сайжруулсаар оргилд амжилттай оргилдож, нутагтаа ирлээ. 


 Эверестийн оргилд хүрэхэд хуш модны самар амин дэм нөхөж, хүч тамир сэргээж байлаа  



-Эверестийн оргил шиг хүч сорьсон алхалтад хувцас хунар, хоол хүнс бүгд маш чухал. Ялангуяа хол, хүч сорьсон уулчдын замд их хэмжээний хоол идэх боломжгүй нөхцөлд самар хамгийн тохиромжтой хүнс шиг санагдлаа?

 -Тиймээ. Монголчууд бид самар идэхийн ач тусыг орчин үед хэрэглэж мэдэрсэн. Үүнийг дагаад эрэлт хэрэгцээ нь нилээд нэмэгдсэн гэж бодож байна. Яагаад гэвэл самарт агууллагддаг эрдэс бодис нь ууланд урт удаан алхах, авирахад маш сайн. Магни, төмөр, зэс, иод, фосфор зэрэг элементүүд спортоор хичээллэж буй хүн бүрт хэрэгтэй. Уулчин хүний хоол хүнсний 70 гаруй хувь нь нүүрс ус ихтэй хоол хүнс хэрэглэж байж ядралгүй өндөрт алхдаг юм иймээс  ирээдүй болох уулчиддаа ууланд алхахдаа самар авч явж идэж хэрэглэж байгаарай гэж зөвлөж байна.

 -Эверестийн оргилыг зорьсон Хятад уулчин амиа алдсан гэх харамсалтай мэдээлэл байсан. Бодит байдал дээр нөхцөл байдал ямар байсан талаар яривал?

-Цаг агаарын тааламжтай өдөр цаг хугацаа их ховорхон тохиолддог хэдхэн өдөр л уулчид маань оргилддог. Уул болгон маань өөрийн гэсэн өвөрмөц тогтоц онцлог түүнд авирдаг хэсэгхэн боломжит хугацаа цагт л бэлтгэл хийсэн хүмүүс нь амжилттай оргилдож, бэлтгэл муу хийсэн буюу шерпа нартаа өөрсдийгөө даатгадаг хүмүүс нь осолдох магадлал өндөр байдаг. Хятадын уулчин маань хүчилтөрөгч нь дууссанаа мэдэхгүй явж байгаад гэнэт унасан байдаг. Түүнийг ар гэрийнхэн нь үхсэн ч гэсэн аврах ажиллагаа явуулж авчирч өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 8 шерпа томилогдон цасан дотроос 7 хоногийн дараа байршлыг нь тогтоож, олж гаргаж аваад авч гэр бүлд нь хүлээлгэн өгсөн байдаг. Энэ бол маш хүнд ажил.

-Монгол уулчид маань аюул, осолгүй зорьсондоо хүрээд ирсэнд дахин баяр хүргэе. Оргилд аюулгүй хүрэх хамгийн сайн туршлага юу байсан бэ?

-Манай клуб долоо хоног бүр алхдаг, алхахдаа голдуу 20км дээш холын алхалтуудыг төлөвлөгөөний дагуу хийж нэг ёсондоо уулчин хүнд байх ёстой тэсвэр тэвчээрийн бэлтгэл хийдэг гэсэн үг. Бэлтгэл сайн хийдэг болохоор бид амжилттай оргилдсон. Хамгийн чухал нь бэлтгэл л гэж хэлмээр байна даа.


 Ярилцсанд баярлалаа. 


0
angry
7
care
1
haha
0
liked
4
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 5 цагийн өмнө
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 8 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 8 цагийн өмнө
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 8 цагийн өмнө
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 10 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа Өчигдөр
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш Өчигдөр
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна Өчигдөр
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна Өчигдөр
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа Өчигдөр
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 2026/10/01
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 2026/10/01
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 2026/10/01
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна 2026/10/01
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 2026/10/01
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 2026/10/01
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 2026/10/01