Шадар сайд С.Амарсайхан Туркын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцов


Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Режеп Тайип Эрдоганы 2023 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн юм.

Анкара хотноо Ерөнхийлөгчийн цогцолбор төвд болсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд дэлхийн 100 гаруй улсын төр, засгийн өндөр, дээд албан тушаалтнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд манай улсаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Г.Мөнхбаяр нар оролцов.


Турк Улсын Ерөнхийлөгчийн болон Парламентын ээлжит ерөнхий сонгууль 2023 оны 5 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгогчдын дийлэнх олонхийн буюу 50%+1 санал аваагүй тул 5 дугаар сарын 28-ны өдөр явагдсан хоёр дахь шатны сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгуулсан юм.

Турк Улсын 12 дахь Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ийнхүү улиран сонгогдсоноор ерөнхийлөгчийн бүрэн эрхийг гурав дахь удаагаа хэрэгжүүлнэ. Тус улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил үргэлжлэх бөгөөд Ерөнхийлөгч Эрдоган 2028 оны 5 дугаар сарыг дуустал БНТУ-ын Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахаар болов.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 6 цагийн өмнө
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 9 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 9 цагийн өмнө
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 9 цагийн өмнө
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 11 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа Өчигдөр
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш Өчигдөр
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна Өчигдөр
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна Өчигдөр
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа Өчигдөр
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 2026/10/01
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 2026/10/01
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 2026/10/01
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна 2026/10/01
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 2026/10/01
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 2026/10/01
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 2026/10/01