"Цемент шохой" ТӨХК-ийн тогийг хулгайлан койн олборлож, майнинг хийж байсныг илрүүлжээ


Л.Наранбаатарыг эсэргүүцэж, огцруулах тэмцэл өрнүүлээд байсан бүлэг этгээдүүд төрийн өмчит компанид нууц өрөө гаргаж, тогийг нь хулгайлан койн олборлож байжээ.

"Цемент шохой" ТӨХК-ийн Механик, засварын нэгдсэн цехийн нууц өрөөнд нэр бүхий ажлаас халагдсан этгүүдүүд компанийн тогийг хулгайлан, хуйвалдан койн олборлож, майнинг хийж байсныг тус компанийн Дотоод хяналтын хэлтсийнхэн илрүүлжээ. Тодруулбал, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга асан Г.Цолмонбаатар, мөн хэлтийн IT инженер, ахлах мэргэжилтэн М. Уртнасан, Цементийн үйлдвэрийн дарга асан Х.Угтахбаяр,  Эрчим зүй, автоматикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А. Шижирболд нарын хүмүүсийг сэжиглэж, цагдаагийн байгууллагад хандсан байна. Эдгээр хүмүүс нь Л.Наранбаатарыг огцруулах тэмцэл өрнүүлж байсан билээ. 


 Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар "Төрийн өмчийг шимэгчдээс салгана. Үйлдвэр сард 1 тэрбум төгрөгөөс давсан цахилгааны төлбөр төлдөг. Үйлдвэрийн цахилгааныг хулгайлж, койн олборлож байжээ. Хуулийн байгууллагад хандана. Хэн ийм зүйл хийв" хэмээн бичсэн байна. 

Ямартай ч тус үйлдвэрт өнгөрсөн хугацаанд дээр дооргүй хүний нөөцийн шахаа, нүүрс, цементийн болон  хаягдал төмрийн хулгай гарч, нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллага шалгаж байгаа юм. 

Энэ талаар бид холбогдох эздийг тодруулан, үйлдвэрийн удирдлагуудаас мэдээлэл авч, эргэн мэдээлэх болно. 


 


9
angry
0
care
3
haha
0
liked
1
love
3
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 11 цагийн өмнө
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 14 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 14 цагийн өмнө
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 14 цагийн өмнө
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 16 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа Өчигдөр
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш Өчигдөр
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна Өчигдөр
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна Өчигдөр
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа Өчигдөр
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 2026/10/01
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 2026/10/01
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 2026/10/01
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна 2026/10/01
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 2026/10/01
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 2026/10/01
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 2026/10/01