Сөүл хоттой дөрвөн чиглэлд хамтран ажиллана


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотноо албан томилолтоор ажиллаж байна. Хоёр хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц болон бусад салбарт хамтран ажиллах  шинэ боломжийг нээх зорилгоор Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Хотын дарга нартай уулзсан. Түүнчлэн хотод тулгамдаж буй асуудлыг шийдсэн жишиг шийдлүүдтэй танилцан, эдгээрийг Улаанбаатарт нэвтрүүлэх талаар хэлэлцэж буй. Энэ хүрээнд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Та Сөүл хотын удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа. Эдгээр уулзалтын үр дүнг хэрхэн харж байна вэ? 

Албан томилолт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хөтөлбөрийн дагуу бид Сөүл хотын удирдлагатай уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг тэлэх боломжийг хэлэлцлээ. Бас бүтээн байгуулалт, технологи, эдийн засгийн төслүүдтэй танилцсан. Цаашид бид БНСУ-ын нийслэлтэй дөрвөн чиглэлд хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна.

-Энэ талаар тодруулахгүй юу. Ямар ямар салбар байх вэ? 

Тухайлбал, Улаанбаатарын нийтийн тээврийн парк шинэчлэлд технологийн дэвшлийг нэвтрүүлнэ. Парк шинэчлэлийн хүрээнд дахин 1200 автобус оруулж ирэхтэй холбогдуулан нийтийн тээврийн төлбөрийн системийг шинэчлэх шаардлага гарсан. Үүн дээр БНСУ-тай хэрхэн хамтарч болох, ямар шийдэл нэвтрүүлэхийг судалж байна. Улаанбаатарын такси үйлчилгээг нэмэх, чанаржуулах хэрэгтэй. Энэ бол хотын соёлын чухал хэсэг. Орчин үеийн шаардлагад нийцсэн, чанартай такси үйлчилгээ бий болгоход нийслэл, хувийн хэвшил, бусад байгууллага хамтарч болно. Энэ талаар мөн яриа хэлэлцээр үргэлжилж буй.


Сөүлийн хувьд Хан мөрөн буюу гол дагасан эдийн засгийг хөгжүүлж, бүтээн байгуулалт хийсэн байна. Өмнөд Солонгос төдийгүй Азийн бусад оронд ч энэ жишиг бий. Тэгэхээр Улаанбаатарын хувьд Туул голыг дагасан бүтээн байгуулалт, үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх боломжтой гэж харлаа. Зөвхөн эдийн засаг гэлтгүй, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, голын урсцыг сайжруулах талаасаа ч ач холбогдол нь өндөр юм. Үүнтэй холбогдуулан Хан мөрний бүтээн байгуулалт дээр ажилласан мэргэжлийн багийг Улаанбаатарт урьж, туршлагаас нь судлах хүсэлтээ илэрхийлсэн.

Мэдээж, Улаанбаатарт тулгамдаж байгаа нэг асуудал бол агаарын бохирдол. Агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэхэд хоёр хот хамтарч ажиллах боломжтой.

Улаанбаатар, Сөүлийн хамтын ажиллагааны бас нэг салбар  бол боловсон хүчин бэлтгэх. Хот тохижилт, үйлчилгээний салбарт боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах, туршлага солилцоход хамтарч ажиллана. Мэдээж, хотын томоохон бүтээн байгуулалт, хийж буй шинэчлэлүүдэд боловсон хүчин хомс. Тухайлбал, замын хөдөлгөөний удирдлагын нэгдсэн төвийг шинэчлэхэд яг энэ чиглэлээр ажилласан мэдээллийн технологийн мэргэжилтэн ховор байна. Тэгэхээр энэ хүрээнд сургалт зохион байгуулах зэргээр олон ажлыг шат дараатай хийж болох юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



0
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 12 цагийн өмнө
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 15 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 15 цагийн өмнө
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 15 цагийн өмнө
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 17 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа Өчигдөр
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш Өчигдөр
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна Өчигдөр
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна Өчигдөр
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа Өчигдөр
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 2026/10/01
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 2026/10/01
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 2026/10/01
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна 2026/10/01
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 2026/10/01
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 2026/10/01
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 2026/10/01