Иргэддээ загнуулсан УИХ хөдөлж эхэллээ


Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг сонгогчиддоо танилцуулах уулзалтыг хийсэн. Энэ үеэр ард иргэдийн зүгээс уг хуулийн төсөлтэй танилцахаас илүүтэй УИХ-ын гишүүдийг шүүмжлэж загнах нь их байсан бөгөөд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон гэмт хэргийн агуулга бүхий мэдээ мэдээллийн үнэн худлыг тодруулах нь их байжээ. Мөн иргэдийн амьдралын чанар доройтож, үнийн өсөлтөд туйлдаж, шударга бус байдал эрчимжих болчихоод байхад УИХ ч, Засгийн газар ч яагаад дорвитой, бодитой, хурдтай ажиллахгүй байна вэ гэдэг асуултыг ихээр тавьсан байна.  

Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутгийн томилолтоосоо ирсэн даруйдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нартай уулзаж, амьдралын бодит нөхцөл байдлыг дээшлүүлж, цалин урамшууллыг нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг шинэчлэх, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох чиглэлээр бодит шийдвэр гаргах шаардлагатай болсон талаар ярилцжээ. Мөн энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр буюу энэ сарын 16-нд хуралдаж, дээрх асуудлуудыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн байна.  

Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн мөн нэг онцгой анхаарал хандуулж хөндсөн сэдэв нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүдийг гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэх, гэмт хэрэг үйлдсэн эсэх нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй байхад гүжирдэн гүтгэх замаар сошиалаар хэрэг үүрүүлэх болсон  явдал. Уг зорилтот мэдээллийн улмаас парламентын засаглалын нэр хүнд унаж, улмаар төр иргэдийн итгэлцэл үгүй болоод байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд олноороо ярьсан байна. Гол нь, хэрэв энэ байдал цаашид удаан үргэлжилбэл монгол төрийн легитим чанар алдагдаж, дахин сэргэх аргагүй нөхцөл байдал үүснэ гэдгийг УИХ-ын гишүүд онцоллоо.

Хамгийн ноцтой нь сүүлийн үед ил далд байдлаар дарангуйлал тогтож, хүний эрх ихээр зөрчигдөж, нийгэм бүхэлдээ үл илэрхийлэх айдаст автсан гэдэг гомдол зөвхөн УИХ-ын гишүүдийн тойрогтоо хийсэн уулзалтын үеэр яригдаад зогсохгүй, УИХ-д ч олноор ирэх болсон байна.

Ямартай ч, УИХ-ыг гэмт хэргийн үүр уурхай хэмээн харлуулах сонирхлын ард УИХ болон Засгийн газрын хооронд сонгууль болж буй мэт дүр зураг харагдах болсон нь нууц биш. Харин өчигдрийн бүлгийн хурлаар Засгийн газар сонгуульд орохгүй, УИХ ажлаа дүгнүүлж сонгуульд оролцоно шүү гэдгийг засагтаа шууд биш ч далдуур сануулжээ.


6
angry
0
care
1
haha
3
liked
0
love
6
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Түүхий эд гарган авч буулгахаас өөрийн боловсруулах аж үйлдвэр рүү 8 цагийн өмнө
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 11 цагийн өмнө
Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно 11 цагийн өмнө
Инфляц долдугаар сард 13 хувьд хүрч, өмнөх сараас 1 нэгж хувиар өсжээ 12 цагийн өмнө
Дорноговьд 500 хүнд зориулсан “ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МОНГОЛ ГЭР” бий 15 цагийн өмнө
Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 15 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дорнодоос эхэллээ Өчигдөр
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдаж байсан иргэнийг Туркээс албадан авчирлаа Өчигдөр
“Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж байна Өчигдөр
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлэгт хүлээлгэн өглөө Өчигдөр
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана Өчигдөр
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ Өчигдөр
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана Өчигдөр
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр
Уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН 2026/08/10