Европын өдөрлөг энэ Ням гарагт болно


Ням гарагт юу хийхээ төлөвлөсөн үү? Таныг гэр бүл, найз нөхдөөрөө “Европын өдөрлөг”-т ирэхийг урьж байна.

Энэхүү арга хэмжээг “Европын өдөр”-ийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд энэ ням гарагт (5 сарын 14), 11.00-18.00 цагийн хооронд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулах, хөгжөөнт тоглоом тоглох, урлагийн тоглолт үзэх өргөн боломжийг олгох юм. Мөн Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна. Үүгээр ч зогсохгүй бүтэн өдрийн турш Европын соёлын хөтөлбөр төв тайзан дээр үргэлжлэх бөгөөд Швед, Румынаас зорин ирсэн уран бүтээлчдийн тоглолт багтаж буй юм. 

Энэхүү үйл ажиллагааны тухай Элчин сайд Аксель Никэйз хэлэхдээ: “Европын өдрийг Монгол Улсад тэмдэглэх үүнээс илүү сайхан боломж бий гэж үү? Европын Холбоо, гишүүн орнуудын соёл уламжлал, туршлага, бүтээгдэхүүнийг та бүхэнтэй хуваалцахдаа таатай байна. Энэ удаагийн өдөрлөгөөр Европын Холбооны гишүүн орны Элчин сайд нар болон уран бүтээлчид Монголыг зорин ирж байгааг онцолмоор байна.” хэмээв.

Жил бүрийн 5 сарын 9-ний өдрийг “Европын өдөр” болгон тэмдэглэдэг билээ. 1950 оны 5-р сарын 9-ний өдөр тухайн үеийн Францын Гадаад хэргийн сайд Роберт Шуман Парис хотод хэлсэн үгэндээ  Нүүрс, гангын үйлдвэрлэлийн нийгэмлэг байгуулахыг санал болгосноор, “Шуманы мэдэгдэл” хэмээх энэхүү санаачилга нь Европын Холбооны эхлэл нь болсон. Энэхүү өдрийг Европын Холбоо, түүний гишүүн орнууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд байгаа төлөөлөгчийн газрууд тэмдэглэн иржээ.

Европын өдөрлөг арга хэмжээг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, Монгол Улсын Гадаад харилцааны Дэд сайд Амартүвшин, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нар 11.00 цагт албан ёсоор нээснээр бүтэн өдрийн үйл ажиллагаа эхлэх болно.

Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсролын боломжууд, бүтээгдэхүүн зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг жар гаруй асарт бүтэн өдрийн туршид толилуулан хүргэх болно. Урлагийн тоглолт, хөгжмийн үзүүлбэр танд Европын уламжлалт соёл урлагийн баялаг мэдрэмжийг төрүүлж, амьд хөгжмийн тоглолт, соёлын арга хэмжээг зочдод хүргэх юм. Түүнчлэн Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгөх аж.

Энэ жилийн өдөрлөгийг нийгмийн сүлжээгээр шууд дамжуулах тул Монгол Улсын өнцөг булан бүрээс Европын баялаг соёлтой танилцах боломжтой юм.

Европын өдөрлөгийн арга хэмжээний хуудас

Дараах нийгмийн сүлжээнд дагаарай: twitter, facebook, instgaram, веб хуудаст


 Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тухай:

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар 2017 онд байгуулагдсан. Төлөөлөгчийн газар нь Европын Холбоо, Монгол Улсын хоорондын албан харилцааг хөтлөн явуулж, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэхийг эрэлхийлэн ажилладаг.

Нэмэлт мэдээлэл авах бол Хэвлэл, мэдээллийн ажилтантай  холбогдоно уу ([email protected]), утас: +976 99630057


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 13 цагийн өмнө
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 15 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 16 цагийн өмнө
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 16 цагийн өмнө
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 18 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа Өчигдөр
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш Өчигдөр
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна Өчигдөр
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна Өчигдөр
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа Өчигдөр
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 2026/10/01
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 2026/10/01
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 2026/10/01
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна 2026/10/01
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 2026/10/01
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 2026/10/01
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 2026/10/01