Хөгжлийн банк: “Вертекс майнинг партнерс” ХХК-иас нэхэмжилж байгаа өр төлбөр байхгүй, хуулийн байгууллагад гомдол гаргаагүй


“Вертекс майнинг партнерс” ХХК нь хөрс хуулалт, нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компани. Өмнө нь заавал БНХАУ-ын оператор компаниудаар хийлгэдэг байсан ажлыг өнөөдөр монголчууд бид өөрсдөө хийдэг болсон. Тус компани нь өнөөдрийн байдлаар Ухаа худаг уурхай дээр сардаа 1,4 сая м3 хөрс хуулалт хийж, улсад 28,5 тэрбум төгрөгийн татвар нийгмийн даатгалын орлого төвлөрүүлэн ажиллаж, 600 гаруй ажилтныг ажлын байраар хангаж байгаа аж ахуй нэгж юм.

Харин дээрх аж ахуй нэгжийг зээлийн шаардлага хангаагүй хэмээн хуулийн байгууллага буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлсэн.

“Вертекс майнинг партнерс” ХХК нь Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээлийг авсан ч үндсэн зээлийн төлбөрт 33 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 9,9 тэрбум төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 200 сая төгрөг гээд нийт 43,1 тэрбум төгрөгийн төлөлтийг хийж зээлээ бүрэн барагдуулсан байна. Мөн зээл авахдаа зах зээлийн үнэлгээ нь 69,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг барьцаанд тавьж Хөгжлийн банк түүнийг 33,1 тэрбумаар үнэлэн зээл олгожээ.

Гэвч хамгийн анхаарал татмаар асуудал нь Хөгжлийн банк шинжээчийн дүгнэлттэй холбоотой хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй гэдгээ өнгөрсөн 5-р сарын 9 ний өдрийн хуралдаанаар хэллээ.

Хөгжлийн банкны мэргэжилтэн: Вертекс майнинг партнерс компани дээр онцолж хэлэхэд өнөөдрийн байдлаар нэхэмжилт байгаа өр төлбөр байхгүй гэсэн юм.

Харин өмгөөлөгч н. Түвшинтамир: Хөгжлийн банк гомдлоо гаргаад энэ Эрүүгийн хэрэг нээгдэж байгаа биш юм уу? гэж асуухад банкны мэргэжилтэн үгүй, Вертекс майнингийн асуудал дээр гомдол нь хаанаас эхэлж гарсныг би санахгүй байна гэлээ.

Үүнээс харахад өнөөдрийн шүүх хурал яг энэ компанийн асуудал дээр хохирогчгүй шүүх хурал болоод байна.

Хөгжлийн банкнаас авсан зээл нь зориулалтын дагуу зарцуулагдсан гэдэг нь шүүх хуралдааны явцад гэрчүүдийн өгч байгаа тайлбараас харагдаж байгаа.  600 гаруй ажилтныг ажлын байраар хангаж, улсдаа татвараа төлж, БНХАУ-ын компаниуд л хийдэг байсан ажлыг эдүгээ Монголчууд бид өөрсдөө хийж чаддаг болоод байна. Гол нь зээлээ хугацаанд нь хүү төлбөртэй нь бүрэн төлж  шударгаар хийж бүтээж, хөдөлмөрлөж байгаа нэгнээ заавал улс төрийн хамааралтай болгож, харлуулах сонирхол хэнд байна вэ?


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 13 цагийн өмнө
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 16 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 16 цагийн өмнө
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 16 цагийн өмнө
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 18 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа Өчигдөр
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш Өчигдөр
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна Өчигдөр
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна Өчигдөр
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа Өчигдөр
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 2026/10/01
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 2026/10/01
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 2026/10/01
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна 2026/10/01
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 2026/10/01
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 2026/10/01
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 2026/10/01