“Эрдэнийн чагнуур” шагналыг бий болгож анхны шилдгүүдээ тодрууллаа


Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүчээ, тулгуур багана нь болсон, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалагч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийнхээ ажил үйлсийг нийгэмд таниулах, нэр хүндийг өргөх, мэргэжлийн ур чадварыг үнэлэн үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, тэдэнд урам зориг нэмэх зорилгоор Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн холбоо санаачлан шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн шалгаруулах “Эрдэнийн чагнуур” шагналыг бий болгож анхны “Эрдэнийн чагнуур” шагналын эздээ тодрууллаа.

Анх удаагаа зохиогдож буй “Эрдэнийн чагнуур”-ын эздийг сувилахуйн нарийн мэргэжлийн 13 төрөлд Шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг тодруулахаар тогтож “ЭРДЭНИЙН ЧАГНУУР” шагналд нэр дэвшихээр нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 80 гаруй сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүд нэр дэвшин өрсөлдөж 13 сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн “Эрдэнийн чагнуур” шагналын эздээр тодров.

Энэхүү үйл ажиллагааны Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, ивээн тэтгэж, хамтран зохион байгуулагч Эрүүл мэндийн яам, дэмжигч байгууллагаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль оролцлоо.
“ЭРДЭНИЙН ЧАГНУУР” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд гишүүд, ажилтнуудаа оролцуулсан эмнэлгүүдийн захиргаа, ҮЭ-ийн хороодод гүн талархал илэрхийлье.

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ “ЭРДЭНИЙН ЧАГНУУР” ДЭЭД ШАГНАЛЫН ЭЗЭД

1. ЕРӨНХИЙ МЭРГЭЖЛИЙН СУВИЛАХУЙ төрөл
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн булчирхайн сувилагч Буядаагийн Соёл

2. ХҮҮХЭД, НЯРАЙ, ЭХ ХҮҮХДИЙН СУВИЛАХУЙ төрөл
Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн нярайн сувилагч Дашбямбын Лхагвадулам

3. МЭС ЗАСАЛ, ГЭМТЭЛ СОГОГИЙН СУВИЛАХУЙ төрөл
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагч, сувилахуйн арга зүйч Дашхүүгийн Боргил Д.Боргил

4. НҮҮР АМ, НҮД, ЧИХ ХАМАР ХООЛОЙН СУВИЛАХУЙ төрөл
Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний сувилагч Донхооны Саранцэцэг

5. МЭДРЭЛ, СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУВИЛАХУЙ төрөл
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн зохицуулах сувилагч Ядамжавын Норжмаа

6. АРЬС, ХАЛДВАРТ ӨВЧНИЙ СУВИЛАХУЙ төрөл
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиникийн 1-р тасгийн ахлах сувилагч Батхүүгийн Булганцэцэг

7. СЭРГЭЭН ЗАСАЛ, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ СУВИЛАХУЙ төрөл
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэргээн засах эмчилгээний сувилагч Буриадын Алтанзул

8. ӨРХ, СУМ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУВИЛАХУЙ төрөл
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн сувилагч Лхагвын Баясгалан
9. ЭХ БАРИХУЙ төрөл
Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эх баригч, бага эмч Сүхбаатарын Лхагвасүрэн

10. ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ, МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН СУВИЛАХУЙ төрөл
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн гуравдугаар ээлжийн сувилагч Адъяагийн Чанцалдулам

11. ЭМНЭЛГИЙН БУСАД МЭРГЭЖИЛТЭН “ЛАБОРАТОРИЙН ТЕХНОЛОГИ” төрөл
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лаборант Доржийн Отгонсүрэн

12. ЭМНЭЛГИЙН БУСАД МЭРГЭЖИЛТЭН “ДҮРС ОНОШИЛГОО” төрөл
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны техникч Цэрэндоржийн Мөнхжаргал

13. ЭМНЭЛГИЙН БУСАД МЭРГЭЖИЛТЭН “АРИУТГАЛ, СТАТИСТИК” төрөл
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистикч бага эмч Хуушааны Лусаамаа



“Эрдэнийн чагнуур” шагналыг бий болгож анхны шилдгүүдээ тодрууллаа
“Эрдэнийн чагнуур” шагналыг бий болгож анхны шилдгүүдээ тодрууллаа
“Эрдэнийн чагнуур” шагналыг бий болгож анхны шилдгүүдээ тодрууллаа
“Эрдэнийн чагнуур” шагналыг бий болгож анхны шилдгүүдээ тодрууллаа
“Эрдэнийн чагнуур” шагналыг бий болгож анхны шилдгүүдээ тодрууллаа
“Эрдэнийн чагнуур” шагналыг бий болгож анхны шилдгүүдээ тодрууллаа
“Эрдэнийн чагнуур” шагналыг бий болгож анхны шилдгүүдээ тодрууллаа
“Эрдэнийн чагнуур” шагналыг бий болгож анхны шилдгүүдээ тодрууллаа

0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 14 цагийн өмнө
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 17 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 17 цагийн өмнө
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 17 цагийн өмнө
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 19 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа Өчигдөр
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш Өчигдөр
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна Өчигдөр
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна Өчигдөр
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа Өчигдөр
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 2026/10/01
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 2026/10/01
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 2026/10/01
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна 2026/10/01
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 2026/10/01
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 2026/10/01
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 2026/10/01