Баян-Овоо суманд нэг м.кв нь 1,2 сая төгрөгийн үнэтэй 12 айлын жишиг сууц ашиглалтад орлоо


Хэнтий аймгийн Баян-Овоо суманд цэвэр, бохирын асуудлаа шийдсэн, халуун устай тохилог амьдрах боломжийг олгох “Жишиг сууц” эко төсөл үргэлжилж өнөөдөр 12 айл түлхүүрээ гардан авлаа.

2017 онд Жишиг сууц төсөл эхэлж 8 айл ороод байсан бол 2023 онд ийнхүү зах зээлийн ханшнаас 2-5 дахин хямд нэг м.кв 1,2 сая төгрөгийн үнэ бүхий 40 м.кв, 80 м.кв сонголттой 1-2 ариун цэврийн өрөөтэй өрхийн тохилог, жишиг эко сууцандаа иргэд орж байна.


“Жишиг сууц” эко төслийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Идэрбат, аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, сумын ИТХ-ын дарга Ц.Батчулуун, Засаг дарга Д.Баянмөнх, гүйцэтгэгч “Их шовх” ХХК-ийн захирал Г.Ууганбаяр нарын албаныхан шинэ сууцандаа орж буй малчид, иргэд оролцлоо.

Монгол улсын Зөвлөх архитектор, Соёлын дэд сайд М.Батбаяр, “Гомбожав” сангийн тэргүүн, “Их шовх” ХХК-ийн захирал Г.Ууганбаяр нар энэхүү төслийн талаар анх ярилцан, шийдлийг гаргаж эхний 8 айлын жишиг сууцыг барьсан юм. “Их шовх” ХХК өөрийн хөрөнгөө төрөлх нутагтаа бүтээн байгуулалтыг хийсэн нь учиртай. Түүний өвөө Ж.Шагдар Баян-Овоо сумын ихэнх байшин, барилгуудыг барьсан ахмад барилгачин юм.

Нээлтийн үеэр Улсын тэргүүний Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх манай сум инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор олон айл өрх жишиг сууц, орон сууцанд орох боломж бүрдлээ. Сумын түүхт 100 жилийн ойгоо тохиолдуулан тохилог сууцандаа гал голомтоо бадрааж буй айлууддаа баяр хүргэе. Аливаа ажлыг хийхэд сумаа гэсэн сэтгэл, хөөцөлдлөгөө зүтгэл хэрэгтэйг хэлж, “Их шовх” ХХК-ийн захирал Г.Ууганбаярт талархал илэрхийлж, Баян-Овоо сумын иргэд сумандаа сайхан амьдарч, жишиг тохилог сууцтай болоорой гэв.



0
angry
0
care
0
haha
7
liked
1
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 45 минутын өмнө
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо 1 цагийн өмнө
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна 1 цагийн өмнө
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг 2 цагийн өмнө
Нийт нутгаар хур тунадас орохгүй 3 цагийн өмнө
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 22 цагийн өмнө
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 23 цагийн өмнө
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа Өчигдөр
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй Өчигдөр
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой Өчигдөр
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 2026/10/03
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш 2026/10/02
Монгол улсын шинэ заан Д.Алтанцоожид “Заан жимни”-г гардууллаа 2026/10/02
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 2026/10/02
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 2026/10/02