Батлан хамгаалах салбарынхан байгаль экологио хамгаалж мод тарина


Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбум мод тарих болно гэдгийг мэдэгдсэн.Тэгвэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбараас 2021-2030 он хүртэл долоон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Тухайлбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу ногоон зурвас байгуулах төсөл; 

Мод үржүүлгийн газар байгуулах төсөл; Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудад ногоон хотхон байгуулах, агро-ойжуулалтыг хөгжүүлэх төсөл; 

Хот хоорондын авто замын дагуу ногоон зурвас байгуулах төсөл;

Заган ойг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх төсөл;

Батлан хамгаалах салбарын алба хаагчдыг амьдарч буй орчиндоо мод тарих, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл;

Батлан хамгаалах салбарын алба хаагчдад агро-экологийн мэдлэг олгох, экологийн сургагч багш бэлтгэх төсөл зэрэг арга хэмжээг Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро-Экологийн сургууль, Монголын тариаланчид гурил үйлдвэрлэгчдийн холбоо, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран хэрэгжүүлэх юм.

Батлан хамгаалах салбар энэхүү төслийн хүрээнд 2030 он гэхэд нийт 27 сая мод тарьж, ургуулан ногоон орчинг бий болгох нь. Модыг нэг газраас огтолж нөгөө газарт тарих бус өөрсдөө ургуулж тарих нь чухал. Тиймдээ ч уг төслийн хүрээнд 2022 онд Улаанбаатар хот болон хангайн бүс, говийн бүсэд байрлах Зэвсэгт хүчний 9 ангийн байршилд долоон мод үржүүлгийн газар, хоёр мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төвийг байгуулахаар ажиллаж байна гэв. Энэхүү сургалтын төвүүдийг байгуулснаар жилд  нэг сая тарьц, суулгацыг бэлтгэхийн зэрэгцээ сургалт, судалгааны ажлыг явуулах боломжтой болно. Мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төв, мод үржүүлгийн газруудыг 2022 оноос 2024 он хүртэл үе шаттайгаар байгуулснаар 2024 оноос эхлэн жилд 9,504,000 ширхэг тарьц, суулгац бэлтгэж бусад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр нийлүүлэх аж.

Түүнчлэн салбарын сайдын хэлж буйгаар бие бүрэлдэхүүнийг Агроэкологийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг ХААИС-ийн Агро-Экологийн сургуультай хамтран анхан, ахисан болон сургагч багш бэлтгэх гэсэн 3 шаттайгаар зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү төслийн хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа байгууллагууд, Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудаас суралцах хүсэл сонирхолтой алба хаагчдыг анхан, ахисан шатны сургалтад хамруулан, сургагч багш бэлтгэх шатанд сонгож сурган, мэргэжил олгож байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна гэлээ. Одоогоор анхан шатны сургалтад давхардсан тоогоор 23,400 хүн, ахисан шатны сургалтад 2,300 алба хаагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа алба хаагч нар хамрагджээ.

Сургагч бэлтгэх сургалтыг өнгөрөгч долоо хоногт Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро-Экологийн сургууль, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол дахь мод үржүүлгийн газрын материаллаг баазыг түшиглэн 7 хоногийн хугацаатай зохион байгуулсан төдийгүй сургалтад Батлан хамгаалах яамны харьяа 12 байгууллагын 18 алба хаагч, Зэвсэгт хүчний 43 нэгтгэл анги, 21 салбараас нийт 90 алба хаагч, салбарын ахмадуудаас 10, нийт 118 сургагч багшийг бэлтгэсэн байна. Алба хаагчдад агро экологийн мэдлэг олгож сургагч багш нарыг бэлтгэснээр анги, байгууллагын алба хаагчдад олсон мэдлэгээ зааж, сургах, мод тарих, ногоон байгууламж байгуулах ач тусыг сурталчилан таниулах, алба хаагчдыг үндэсний хөдөлгөөнд уриалж, идэвх санаачлагыг өрнүүлж байгаа юм байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 1 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2 цагийн өмнө
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 4 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 5 цагийн өмнө
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 8 цагийн өмнө
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 23 цагийн өмнө
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 23 цагийн өмнө
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ Өчигдөр
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо Өчигдөр
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна Өчигдөр
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ Өчигдөр
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ Өчигдөр
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна Өчигдөр
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 2026/10/07
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 2026/10/07
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 2026/10/07
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 2026/10/07