Мандах сумын зарим удирдлагууд малчдыг хууран мэхэлсэн байж болзошгүй байна


Дорноговь аймгийн Мандах суманд нүүрс олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр очсон компанийхан ба зарим малчдын хооронд үл ойлголцол үүссэн явдал болоод буй билээ.

Тэгвэл уг үйл явдлын учиг эхнээсээ тайлагдаж эхэлсэн байна.
 
Дорноговь аймгийн Мандах суманд нүүрсний төсөл хэрэгжүүлэх гэж буй "Түмэн айл инвест" ХХК болон эсэргүүцлээ илэрхийлж буй малчдын дунд үл ойлголцол үүсгэж, зөрчилдүүлсэн гол эзэд нь Дорноговь аймгийн Мандах сумын ИТХ-ын нэр бүхий зарим төлөөлөгчид, тус сумын зарим багийн засаг дарга нар байжээ.Тодруулбал "Түмэн айл инвест" ХХК-ий удирдлагууд уг төслийн орон нутагт өгөх өгөөж, хэрэгжүүлэх хөтөлбөрийнхөө тухай  иргэд, малчдад танилцуулахаар дөрвөн удаа оролдсон боловч тухай бүрт нь багийн засаг дарга нь зогсоож,  иргэд, малчдын мэдэх эрхэд халдсан гэнэ. Тэр бүү хэл тэр хуралд очвол чи нутаг орноо ухуулж буй өөдгүй амьтан болно шүү гэх мэтээр айлган сүрдүүлсэн аж.
 
Иймээс тус компани Дорноговь аймгийн Мандах сумын малчид, өрх айлууд болон нийт Монголчууддаа хандан тус суманд хэрэгжүүлэх төслүүдээ нээлттэй дэлгэснийг товчлон хүргэж байна. 

 
 "Түмэн айл инвест" ХХК-ий хариуцлагатай уул уурхайн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд:
 
1. Сайншанд-Мандах сумыг холбосон авто зам
2. Төрийн алба хаагчдын орон сууц
3. Сумын төвийн төвлөрсөн цэвэр, бохир, дулааны  шугам сүлжээ, 
4. Сумын төвийн авто зам
5. Мандах сумын айл өрхүүдийг үнэ төлбөргүй нүүрсээр хангах
6. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж тоног төхөөрөмжөөр хангах
7. Нутгийн иргэдийг сургалтанд хамруулан мэргэшсэн боловсон хүчин бэлтгэж ажлын байраар хангах 
8. Эрчимжсэн малын тэжээлийн үйлдвэрлэл бий болгоно.
9. Уурхайн ордын тогтоц нь нүүрсэнд шингэсэн шүүрлийн устай тул усыг хуримтлуулж нуур үүсгэнэ.
10. Шүүрлийн усаар мод үржүүлгийн талбай байгуулах
11. Хүнсний ногооны тариалангийн талбай бий болгох
12. Эмийн ургамлын тариалан эрхлэх
13. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас тодорхой хэсгийг улсад буцаан өгөх
 
Нөлөөллийн бүсийн айл өрхийн амжиргааг дэмжих хөтөлбөрүүд:
 
1. Малын гаралтай мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий эдийг Улаанбаатар хот дахь ханшаар худалдаж авах
2. Өвөлжөө, хаваржааг нүүлгэн шилжүүлэх зардлыг бүрэн хариуцах
3. Худаг ус шинээр гаргах
4. Малын шимт тэжээлийг 
 
Монгол улсын эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл
 
1. Улсын төсөвт ойрын 5 жилийн хугацаанд 90.5 тербум төгрөг төвлөрүүлнэ.
2. Сум орон нутгийн төсөвт ойрын 5 жилийн хугацаанд 18.5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.
 

Мөн хамгийн багадаа 2 сая төгрөгний цалинтай ажлын байраар тус сумын иргэдийг хангана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж буй юм байна.

1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 4 цагийн өмнө
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 6 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 7 цагийн өмнө
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 10 цагийн өмнө
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай Өчигдөр
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов Өчигдөр
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ Өчигдөр
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо Өчигдөр
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна Өчигдөр
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ Өчигдөр
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ Өчигдөр
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна Өчигдөр
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 2026/10/07
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 2026/10/07
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 2026/10/07
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 2026/10/07