Дэлхий даяар хүнсний үнэ огцом өсөв


Евро бүсийн инфляц гуравдугаар сар 7.5% буюу түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна. Энэ нь Европын төв банкны зорилт 2%-иас 3 дахин өндөр үзүүлэлт боллоо. Үнийн өсөлт ийнхүү эрчимжихэд ОХУ, Украины асуудлаас үүдэж ОХУ-д тавьсан санкцууд нь шатахуун, байгалийн хийн үнийг дунджаар 47% өсгөсөн, хүнс, үйлчилгээ, удаан эдэлгээт бараа бүтээгдэхүүний үнэ ч зорилтоос өндөр түвшинд байсан зэрэг нь голлон нөлөөлсөн байна. Ийнхүү эрчимтэй байгаа үнийн өсөлтийг хязгаарлахын тулд Европын төв банк хүүгээ өсгөх дарамт нэмэгдэж байна. Европын орнуудыг задлаад харвал Эстони, Литва зэрэг 4 оронд инфляц 2 оронтой тоонд хүрсэн бол томоохон эдийн засгуудаас Герман 7.6%, Франц 5.1%, Итали 7%, Испани 9.8%-ийн инфляцтай байжээ.

Дэлхий даяар хүнсний үнэ огцом өсөв

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас нийтэлдэг дэлхийн хүнсний үнийн индекс 3-р сард 159.3 хүрч өмнөх сараас 12.6% өссөн байна. Сүүлийн ганцхан сарын дотор ургамлын тос, үр тариа, махан бүтээгдэхүүн, элсэн чихэр, сүүн бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсжээ. Үүнээс үр тарианы бүлгийн үнэ 25 орчим хувиар өссөн нь 1990 оноос хойшхи дээд түвшин болж байна. Энэхүү огцом өсөлтөд үр тарианы гол нийлүүлэгчид болох ОХУ-Украины дайн шууд нөлөөлжээ.

Эх сурвалж: Reuters



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 5 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 6 цагийн өмнө
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 9 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 10 цагийн өмнө
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 13 цагийн өмнө
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай Өчигдөр
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов Өчигдөр
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ Өчигдөр
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо Өчигдөр
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна Өчигдөр
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ Өчигдөр
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ Өчигдөр
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна Өчигдөр
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 2026/10/07
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 2026/10/07
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 2026/10/07
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 2026/10/07