“Цагаандэл уул-Өлзий” боомтын бүтээн байгуулалтын ажил эхэлжээ


Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх,урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий Шинэ сэргэлтийн бодлогыг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх эдийн засгийг бэхжүүлэх зорилгоор зургаан багц асуудлыг дэвшүүлсэн. Үүний нэг нь боомтын сэргэлтийн бодлого. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах зорилтууд багтаж байгаа.Тэгвэл төрийн залгамж бодлого үргэлжилж 2019 онд Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах тухай гэрээг үзэглэж бүтээн байгуулалтыг ажлуудыг эхлүүлсэн.


Монгол улс олборлосон нүүрсээ Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн хэмээх хоёр боомтоор дамжуулан экспортолдог. Тэгвэл Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн байнгын ажиллагаатай авто замын “Цагаан дэл уул” боомт  баригдахаар болоод буй. Тус боомтыг Монгол, Хятад хоёр улсын жишиг боомт болгохоор талууд харилцан ижил төвшинд төлөвлөсөн байна. Мөн тус бүтээн байгуулалтын ажил эхэлснээр Өмнөговь аймгийн иргэд малчид ажлын байр болон бусад томоохон хөгжилд хүрэх үр өгөөжтэй ажээ.

 Энэ сараас эхлэн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Барууннарангийн уурхайгаас Цагаан дэл боомтыг холбох 270км хатуу хучилттай засмал зам тавих бүтээн байгуулалтын эхэлжээ.  Ийнхүү боомтыг ашиглалтад оруулснаар Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжрах, нүүрсний экспорт, импортод шинэ гарц нээх, бүс нутгийн аялал жуулчлал хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой юм.

 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа 16 цагийн өмнө
Cop17 улаанбаатар хотноо эхэллээ 17 цагийн өмнө
Дэлхийн тавилгын хөгжлийг Монголд нутагшуулж буй The SPACE Furniture 17 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 20 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны сэргээгдэх эрчим хүч рүү шилжлээ 21 цагийн өмнө
Нийслэлд шахмал түлшний борлуулалтын 500 цэг ажиллана 22 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Төвийн болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 1 хоног үлдлээ Өчигдөр
COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ Өчигдөр
16, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, бага зэрэг сэрүүснэ Өчигдөр
Л.Энх-Амгалан: Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэлтэй бид хэзээ ч эвлэрч болохгүй 2026/08/15
ЦАГ АГААР: 16-19-нд нутгийн зарим газраар аадар бороо орно 2026/08/15
Улсын төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ 2026/08/15
Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 2026/08/15
ТӨВ АЙМАГ: Улсын төсвийн 5.4 тэрбумын хөрөнгө оруулалтаар шинэ сургууль ашиглалтад орлоо 2026/08/14
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-тай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026/08/14
Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 2026/08/14
Маргаашаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна 2026/08/14
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ 2026/08/14