Дэлхийн хаана ч “Миний Монгол” олон улсын виза карттайгаа...


Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийд гайхуулж, таниулан сурталчлах хүсэл Монголоороо бахархах, омогших сэтгэлтэй “Монгол хүн” бүрт байдаг билээ. Тэгвэл энэхүү боломжийг Төрийн банк олгож, 21 аймгийн байгалийн үзэсгэлэнт зурагтай "Миний Монгол" олон улсын виза картыг зах зээлд шинээр нэвтрүүллээ.

 "Миний Монгол" карт нь дахин давтагдашгүй загвартай, олон улсад болон дотоодод төлбөр тооцоонд ашиглагдах, картын нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартад нийцсэн EMV чиптэй, зайнаас унших “PayWay” технологи бүхий төгрөг болон ам.долларын валютын сонголттой төлбөрийн карт юм.

 Монгол орны үзэсгэлэнт газруудын унаган төрхийг хадгалсан зургууд нь байгалийн гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы дурандаа буулгасан үнэт зураг гэдгээрээ онцлогтой.

 Та төрсөн нутгийнхаа онцлогийг харуулсан үзэсгэлэнт байгалийн зурагтай картаар дэлхийн хаана ч гоёх боломжтой бөгөөд Таны худалдан авсан картын тодорхой хувь нь тухайн аймгийн байгаль хамгаалах үйлсэд зориулагдах юм. “Миний Монгол” картыг Төрийн банкны өөрт ойрхон салбар нэгжид бичиг баримттайгаа хандан авах боломжтой.

 Хамгийн олон харилцагчтай, нийгмийн бүхий л давхаргад үйлчилдэг Төрийн Банк нь “Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк” болох зорилтын хүрээнд Бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлийг стратеги төлөвлөгөөндөө тусган амжилттай ажилласаар байна. Төрийн банкны дундаж давхаргад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, байгаль орчинд чиглэсэн нийгмийн хариуцлагын хөтөлбөрт нэгдэж, "Миний Монгол" картаа нээлгэн, эх орныхоо байгаль хамгаалах санд хөрөнгө оруулалт хийгээрэй. /Картын загварыг ЭНД дарж, сонголтоо хийнэ үү./

 

Дэлхийн хаана ч Монголоороо гоёх

“Миний Монгол” олон улсын виза карттайгаа....


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа 17 цагийн өмнө
Cop17 улаанбаатар хотноо эхэллээ 18 цагийн өмнө
Дэлхийн тавилгын хөгжлийг Монголд нутагшуулж буй The SPACE Furniture 18 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 20 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны сэргээгдэх эрчим хүч рүү шилжлээ 21 цагийн өмнө
Нийслэлд шахмал түлшний борлуулалтын 500 цэг ажиллана 22 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Төвийн болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 1 хоног үлдлээ Өчигдөр
COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ Өчигдөр
16, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, бага зэрэг сэрүүснэ Өчигдөр
Л.Энх-Амгалан: Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэлтэй бид хэзээ ч эвлэрч болохгүй 2026/08/15
ЦАГ АГААР: 16-19-нд нутгийн зарим газраар аадар бороо орно 2026/08/15
Улсын төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ 2026/08/15
Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 2026/08/15
ТӨВ АЙМАГ: Улсын төсвийн 5.4 тэрбумын хөрөнгө оруулалтаар шинэ сургууль ашиглалтад орлоо 2026/08/14
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-тай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026/08/14
Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 2026/08/14
Маргаашаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна 2026/08/14
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ 2026/08/14