ОУ-ын эрчим хүчний агентлагийн гишүүн орны стратегийн нөөц 1984 оноос хойших хамгийн доод түвшинд хүрнэ


Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн 31 орны сайд нар 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр яаралтай хурал зохион байгуулж, ОХУ ба Украины асуудлын улмаас газрын тосны зах зээлд үүсээд буй үймээн самууныг намжаах үүднээс газрын тосны стратегийн нөөцөөс хоёр дахь удаагаа яаралтай гаргахаар тохиролцсон бөгөөд хэмжээ болон хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ долоо хоногийн эхээр гарна гэж мэдэгдэв. ОУЭА-ийн гишүүн орнууд өнгөрсөн 3 дугаар сард үнийн өсөлтийг барих зорилгоор стратегийн нөөцөөс нийтдээ 62.7 сая баррелийг гаргах арга хэмжээний авахыг мэдэгдсэний дараа энэхүү хэлэлцээрийг байгуулсан юм.
Геополитикийн хүчин зүйлээс хамаарч дэлхийн газрын тосны зах зээлд хомстол үүсэж, үүний үр дүнд үнийн хэлбэлзэл нэмэгдсээр байгаа бөгөөд Брент төрлийн газрын тосны үнэ олон жилийн дээд түвшинд хүрсэн болохыг сайд нар тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан газрын тосны арилжааны нөөц 2014 оноос хойших хамгийн доод түвшинд хүрснийг дурджээ.
ОУЭА-ийн энэхүү шийдвэр нь тус агентлагийн гол гишүүн болох АНУ стратегийн газрын тосны нөөцөөсөө түүхэн дэх хамгийн их хэмжээгээр гаргах тухай мэдэгдсэнээс хойш нэг өдрийн дараа гарчээ. АНУ 2022 оны 5 дугаар сараас эхлэн шатахуун зах зээлд гаргах төлөвтэй байгаа бөгөөд нийт хэмжээ нь 180 сая баррель болно. Энэ нь стратегийн нөөцийн гуравны нэгтэй дүйцэхүйц бөгөөд ингэснээр нөөцийн хэмжээ 1984 оноос хойших хамгийн доод түвшинд хүрнэ.
Мөн энэхүү шийдвэр нь ОУЭА-ийн ОПЕК, ОПЕК+ бүлгийг нэмэлт нөөц хүчин чадлаа ашиглах, олборлолтоо нэмэгдүүлэх уриалгыг үл харгалзан ирэх 5 дугаар сард төлөвлөгөөний дагуу өдөрт 432,000 баррелиар нэмэгдүүлэх тухай мэдэгдсэний нэг өдрийн дараа гарсан юм.
ОУЭА Оросын газрын тосонд тавигдах хориг арга хэмжээнээс үүдэн дэлхийн нийлүүлэлт энэ оны 2 дугаар улиралд өдөрт 3 сая баррелиар бууна гэж таамаглаж байгаа бол S&P Global Commodities Insights-ийн таамаг 2022 оны 4 дүгээр сарын сүүлчээс эхлэн өдөрт 2.8 сая баррель хүрнэ гэж таамаглаж байна.
ОУЭА-ийн авч буй энэхүү арга хэмжээ нь зах зээлд богино хугацааны нөлөө үзүүлж, үнийн өсөлтийг түр саармагжуулах бөгөөд эдгээр орнууд ирээдүйд стратегийн нөөцийг бүрдүүлж эхлэхэд үнэ эрчимтэй өсөх гол хүчин зүйлүүдийн нэг болно гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Эх сурвалж:
https://www.iea.org/news/iea-member-countries-agree-to-new-emergency-oil-stock-release-in-response-to-market-turmoil
https://www.spglobal.com/commodity-insights/en/market-insights/latest-news/oil/040122-iea-agrees-second-emergency-stock-release-to-publish-details-early-next-week


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 9 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 10 цагийн өмнө
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 12 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 13 цагийн өмнө
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 16 цагийн өмнө
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай Өчигдөр
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов Өчигдөр
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ Өчигдөр
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо Өчигдөр
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна Өчигдөр
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ Өчигдөр
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ Өчигдөр
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна Өчигдөр
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 2026/10/07
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 2026/10/07
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 2026/10/07
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 2026/10/07