“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-д Төрийн банк оролцлоо


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 оны 03 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Төрийн ордонд “Ногоон санхүүжилт - Бүс нутгийн чуулган” зохион байгуулагдлаа.

Тус чуулганаар Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум 2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжийг танилцуулах зорилготойгоор хэлэлцүүлгүүд өрнөсөн юм.

Энэхүү чуулганд Төрийн банк оролцож, ТоС хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй нийгмийн хариуцлагын ажлууд болон ногоон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл өгч ажилласны зэрэгцээ банк санхүүгийн байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтийн стратеги, бодлогыг нэвтрүүлэх, боломж-сорилт, хамтын ажиллагааны талаар нэгдэн хэлэлцлээ.

Тус чуулганаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийн баримт бичгийг баталсан бөгөөд 2030 он гэхэд арилжааны банкууд ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх ажилд Төрийн банк манлайлан ажиллахаа онцолсон байна.

Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих банкуудын санал, санаачилгад Төрийн банк нэгдэж, байгаль орчинд ээлтэй тогтвортой хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмрээ оруулахаа илэрхийлсэн.

Төрийн банкны хувьд өнгөрсөн жил “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Модыг мода болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтод аяныг эхлүүлэн Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 5000 орчим модыг суулгасан бөгөөд тус аяныг жил бүр уламжлал болгон өрнүүлж, банкны ажилтнуудын оролцоотойгоор 2030 он гэхэд 100,000 мод тарина гэдгээ Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр онцлон хэлж байсан юм.

Төрийн банк – Эрдэлгүй ирээдүйн баталгаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 11 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 12 цагийн өмнө
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 14 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 15 цагийн өмнө
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 18 цагийн өмнө
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай Өчигдөр
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов Өчигдөр
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ Өчигдөр
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо Өчигдөр
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна Өчигдөр
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ Өчигдөр
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ Өчигдөр
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна Өчигдөр
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 2026/10/07
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 2026/10/07
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 2026/10/07
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 2026/10/07