“Дахин төлөвлөн барилгажуулах дэд бүтэцжүүлэх төслүүд” улсын анхдугаар зөвлөгөөн ирэх сарын 1-нд Орхон аймагт болно


Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар “Дахин төлөвлөн барилгажуулах дэд бүтэцжүүлэх төслүүд” улсын анхдугаар зөвлөгөөн Орхон аймагт 4-р сарын 1-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Зөвлөгөөний хамтран зохион байгуулагчаар Барилга хот байгуулалтын  яам оролцох ажээ.

“Зөвлөгөөнд  барилга хот байгуулалтын яамны дэд сайд Э.Золбоо, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн гаар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Нийслэлийн орон сууцны корпораци ХК төрийн захиргааны болон төсөл  хэрэгжүүлэгч ААН, Архангай, Булган, Хөвсгөл, Төв, Дархан, Сэлэнгэ аймгуудын төлөөллүүд зэрэг 60 гаруй байгууллагын 300 гаруй төлөөлөл оролцоно. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого шийдвэрийг гаргадаг албан тушаалтнууд, түүнийг зохион байгуулж хэрэгжүүлдэг АНН-ийн төлөөлөл оролцож байгаагаараа  онцлогтой. Эдгээр байгууллагын төлөөллүүд харилцан санал солилцох, мэдээлэл авах, санамж бичиг байгуулж хамтран ажиллах нь тус зөвлөгөөний зорилго ажээ.

Зөвлөгөөнөөр “хот суурин газрыг дахин төлөвлөн барилгажуулах” төслүүд болон  “орлогод нийцсэн орон сууц” төслүүдийг хэрэгжүүлж буй өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээл, цаашид авах арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Иргэдэд нээлттэй байх үүднээс цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.

Дахин төлөвлөх, орон сууцжуулах бодлогыг  Орхон аймаг гурван чиглэлээр хэрэгжүүлж буй.

Нэгдүгээрт, Хот дахин хөгжүүлэх хуулийн хүрээнд гурван байршилд хотыг дахин хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Тодруулбал,  Цагаанчулуут багийн 49-53 дугаар гудманд гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын тогтоол гарч, өнөөдрийн байдлаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулж байна.

Уурхайчин багийн Тамир зочид буудлын урд талбайд 1,3 га, Говил багт 22,9 га газарт тус тус дахин хөгжүүлэх ажлыг зохион  байгуулж байна. Говил багт ашиглалтын шаардлага хангахгүй 24 байрыг буулгах бол Уурхайчин багт ашиглалт, хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй 118 грашийг буулгаж төлөвлөлт хийх юм.

Хоёрдугаарт, сул чөлөөтэй байгаа газарт орон сууц барихаар төлөвлөж буй. Үүний хүрээнд 7 байршилд 3784 айлын орон сууц барих ерөнхий төлөвлөгөөг гаргасан.

Гуравдугаарт, гэр хорооллын газраа өмчлөөд авсан айл өрхүүдийг тухайн газар дээрээ орон сууц барин амьдрах боломжоор хангах ажил хоёр жилийн өмнөөс хэрэгжсэн бөгөөд үүнд 8 баг хамрагдах юм.

Мэдээллийн төв 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 11 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 12 цагийн өмнө
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 14 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 15 цагийн өмнө
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 18 цагийн өмнө
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай Өчигдөр
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов Өчигдөр
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ Өчигдөр
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо Өчигдөр
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна Өчигдөр
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ Өчигдөр
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ Өчигдөр
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна Өчигдөр
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 2026/10/07
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 2026/10/07
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 2026/10/07
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 2026/10/07