Г.Сайханбаяр: Та бүхний бүтээлч үйл ажиллагааг ямагт дэмжиж ажиллах болно


Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БХЯ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын Бодлого стратеги, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ц.Гандорж, Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Б.Амгаланбаатар, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тэргүүтэй орон нутгийн удирдлагууд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид ажиллалаа. Батлан хамгаалахын сайдыг ангийн Хүндэт харуул ёслол төгөлдөр угтсан авсан юм.

Тус ангийн захирагч хурандаа Н.Цэцэнхүү ангийн товч танилцуулга, үүрэг гүйцэтгэлт, өдөр тутмын үйл ажиллагаа, цэргийн сургалт бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, бүтээн байгуулалт дахь оролцоо, дэвшүүлсэн зорилго зорилт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн зарим бүтээлч ажил, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн ангид тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг хөндсөн юм.


Тухайлбал, ихэнх барилга байгууламжууд 1974-1978 онд баригдсан, насжилт уртассан, өнөөдрийг хүртэл бүрэн хэмжээний их засвар хийгдээгүй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон гэдгийг хэллээ. Мөн ангийн тусгай хэрэгцээний газрыг нэмэгдүүлэх, орон нутагт албан тушаалын орон сууц барих, шинээр баригдах цэргийн гал тогооны барилгыг аймгийн нэгдсэн бохирын шугамд холбуулахад шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлын талаар уламжилж байв.
Тэгвэл Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр зарим асуудлуудын хүрээнд орон нутгийн удирдлагуудтай харилцан санал солилцож, хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой чиглэл гаргасан юм.

 Үргэлжлүүлэн Батлан хамгаалахын сайд ангийн барилга байгууламж, цэргийн байр, хугацаат цэргийн алба хаагчдын амьдарч буй орчин нөхцөлтэй танилцаж тэдний санал сэтгэгдлийг сонслоо. Мөн тус ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж батлан хамгаалах бодлого, зорилт, салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн, цаашид хийгдэх онцлох ажлуудын талаар мэдээлэл өгөв. 

Үргэлжлүүлэн "Энэ жил Дорнод аймгийн ЗДТГ болон Зэвсэгт хүчний 327 дугаар ангиудыг түшиглэн Батлан хамгаалах бодлогын шинэчлэлийг орон нутагт хэрэгжүүлэх зарим асуудал" сэдвийн хүрээнд цугларалтыг зохион байгуулж байгааг юуны өмнө хэлье. Нөгөөтэйгөөр Батлан хамгаалахын сайд миний бие Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын үйл ажиллагаа, орчин нөхцөл байдалтай танилцахыг зорьж байгаа. Энэ удаа Зэвсэгт хүчний 327 дугаар анги, 085 дугаар тусгай салбарын үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ жил Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 25 жилийн ой тохионо. Гэхдээ ойг тохиолдуулан төсөв хөрөнгө зарцуулж, ойн медаль дурсгалын тэмдэг гаргахаа болих хэрэгтэй. Үүний оронд түүхийн ном, товхимол бүтээх, дурсгах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, ангидаа мод бут тарих, тохижилт хийх зэргээр шинжлэх ухаанч, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй” гэв. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцох, цэргийн алба хаагчидтай цэргийн дүрмийн дагуу харьцах, сахилга зохион байгуулалтыг сайжруулах, хяналтыг нэгдмэлжүүлэх, офицер, ахлагч, цэргүүдийн бие бялдрын бэлтгэлжилт, чадварыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарахыг үүрэг болгов.

 
Уулзалтын төгсгөлд тэр бээр “Цэргийн анги, салбарын үйл ажиллагаа албан тушаалтнуудын ухамсар, хандлага, сэтгэл, хичээл зүтгэлээс ихээхэн хамаарахыг ойлгож, шинэ санаа, бүтээлч хандлагыг урамшуулан дэмжиж сахилгын зөрчилгүй хамт олныг бүрдүүлж ажиллах ёстой. Та бүхний гаргасан санаачилга, бүтээлч ажиллагааг ямагт дэмжиж хамтран ажиллах болно” гээд зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчийг төрийн одон медаль, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль, салбарын шагналаар шагнасныг гардуулан өглөө.
Үүний дараа Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 085 дугаар тусгай салбарт ажилласан юм.


Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ

"СОЁМБО" СОНИН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 12 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 13 цагийн өмнө
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 16 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 17 цагийн өмнө
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 20 цагийн өмнө
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай Өчигдөр
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов Өчигдөр
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ Өчигдөр
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо Өчигдөр
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна Өчигдөр
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ Өчигдөр
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ Өчигдөр
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна Өчигдөр
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 2026/10/07
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 2026/10/07
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 2026/10/07
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 2026/10/07