Техникийн ноцтой гэмтэл сүйрэлд хүргэсэн байж болзошгүй


Хятадын өмнөд нутагт унасан Boing737 онгоцонд гарсан техникийн гэнэтийн ноцтой гэмтэл сүйрлийн гол шалтгаан байж болох талаар Хятадын “Global Times” мэдээлсэн байна.

Тус сонинд энэ талаар Бээжингийн “Aerospace Knowledge” сэтгүүлийн ерөнхий редактор ВаньЯнань мэдээлсэн юм байна. Учир нь онгоц өөрийн хамгийн зохистой өндөрт, хамгийн зохистой хурдтайгаар нисэж байгаад гэнэт удирдлагаас гарч, өндөр хурдтайгаар доошилсоор сүйрсэн. 

VariFlight-аас өгсөн нислэгийн мэдээллийг үзвэл онгоц Куньмин дэх нисэх буудлаас хөөрсний дараа 8896 метрийн өндөр аван нисэж байсан. Тэгээд 14 цаг 19 минутад онгоц гэнэт зохистой өндрөө алдан доошилж эхэлсэн бөгөөд хурд мөн адил 845 км/ц-аас буурч эхэлжээ. Удалгүй 14 цаг 21 минутад MU5735 рейсийн онгоц ADS-B радар дээрээс алга болж, газартай холбоо тасарсан.

Түүнчлэн нисгэгч нь газар дээр удирдлагын төвтэй холбоо барих гэж оролдсон гэх ямар ч мэдээлэл хадгалагдаагүй байна. Тиймээс онгоц зохистой өндөрт нисэж яваад гэнэт хөдөлгүүрүүд нь хүчин чадлаа алдаж, түүнийг дагаад нисгэгчид онгоцны удирдлагыг алдсан гэж таамаглаж байгаа аж.

Гэхдээ ослын бодит шалтгааныг хар хайрцгийг олж, түүнд хадгалагдсан мэдээлэлд дүн шинжилгээ хийсний дараа тодорхой болно гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 14 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 15 цагийн өмнө
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 17 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 18 цагийн өмнө
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 21 цагийн өмнө
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай Өчигдөр
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов Өчигдөр
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ Өчигдөр
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо Өчигдөр
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна Өчигдөр
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ Өчигдөр
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ Өчигдөр
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна Өчигдөр
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 2026/10/07
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 2026/10/07
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 2026/10/07
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 2026/10/07