АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид Дундговь аймагт уулзалт хийлээ


Ардчилсан нам өнгөрсөн орон нутгийн сонгуульд Монгол орны 21 аймгаас 11-д нь ялалт байгуулж, наймд нь дангаар засаглалаа тогтоосон. Тэгвэл эдгээр аймгуудын нэг дуу хуурын өлгийн нутаг Дундговь аймагт ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид ажиллан, бодлого мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Ардчиллын салхи татуулсан найман аймгийн нэг Дундговь аймгийн ардчиллыг дэмжигч гишүүдтэй тус намын даргын сонгуульд нэр дэвшигчид уулзалт хийн санал бодлоо солилцлоо. Дуу хуурын өлгийн нутгийн ардчилагчид нэр дэвшигчдийг халуун дотноор хүлээн авч, Төв халхын дуулалт жүжгийн театрын хамт олны мэндчилгээгээр энэ өдрийн уулзалт эхэллээ. Уулзалтын эхэнд Дундговь аймгийн засаг дарга Ц.Мөнхбат намын даргын сонгуульд нэр дэвшигчдэд амжилт хүсэн уулзалтыг албан ёсоор эхлүүллээ. Дундговь аймгийн хувьд ардчилсан нам өнгөрсөн орон нутгийн сонгуульд 15 сумын 9-д нь ялалт байгуулж дангаар засаглалаа тогтоосон нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн жил болсон юм.
Ардчилсан намын хувьд орон нутаг буюу намын анхан дунд шатанд эв нэгдлийг эрхэмлэн нэгэн цул дан ганц ардчилсан нам хэвээр байгааг хэлж байна. Нэр дэвшигч Баттулгын хувьд гурван зүйлийг бодлого хөтөлбөртөө тусгасан. Үүнд тамга тэмдгийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх, үүний араас эв нэгдэл, мөн ирэх сонгуульд Ардчилсан намыг ялуулах бодлого тусгаснаа танилцууллаа.
Харин нэр дэвшигч Батсуурийн хувьд ардчилсан нам шинэчлэгдэх цаг болсныг хэлээд үүндээ өрсөлдөгч МАН удирдлага сүүлийн 30-н жилд 9 үе солигдсонтой холбон тайлбарлалаа. Мөн аливаа нам анхан болон дунд шатнаас эхэлдэг тиймээс намын анхан дунд шатыг илүү хүчирхэг болгох эдийн засгийн хувьд эрх чөлөөг нь өгнө гэдгийг хэлж байна.
Харин гишүүд дэмжигчдийн хувьд хоёр нэр дэвшигчийг адил дэмжиж байгаагаа хэлж байна. Нэр дэвшигчдийн хэн нь ч намын дарга болсон бай цаашид эв нэгдлийг эрхэмлэн хамтран ажиллахыг захиж байлаа.
Өнгөрсөн УИХ-ын болон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг харахад ардчилсан нам ялагдсан мэт боловч Орон нутгийн сонгуульд 21 аймгаас 11д нь ялалт байгуулж 8-н аймагт дангаараа засаглаж байгаа. Мөн 330 сумын 193-т нь ялж 139-д нь дангаараа засаглаж байна. Энэ нь нутгийн удирдлагын анхан дунд шатанд АН 57 хувийн амжилттай явж байгааг илтгэх үзүүлэлт.  Үүнээс харахад ардчиллын суурь, үнэнч дэмжигч гишүүд одоо ч байсаар байгаа, итгэлийн гал бөхөөгүйг харж болох юм. Тиймээс Энэ удаагийн намын даргын сунгаа Монголын ардчиллын хувьд чухал ач холбогдолтой юм. Ардчилсан нам намын даргаа 4-р сарын 3- нд сонгож, 4-р сарын 7-ны өдөр намын их хурлаараа батламжлах  учиртай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ 5 минутын өмнө
АТГ: 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ 1 цагийн өмнө
Apple Pay ХасБанканд нэвтэрлээ 3 цагийн өмнө
Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна 3 цагийн өмнө
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 68 иргэний үйлдлийг таслан зогсоожээ 3 цагийн өмнө
“Back to school” кредит картын урамшуулал эхэллээ 3 цагийн өмнө
Архангай аймагт автомашин уулын жалга руу унаж, гурван иргэн амиа алджээ 4 цагийн өмнө
Туул голд живж байсан хоёр иргэнийг эсэн мэнд аварчээ 4 цагийн өмнө
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ 4 цагийн өмнө
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа 22 цагийн өмнө
Cop17 улаанбаатар хотноо эхэллээ Өчигдөр
Дэлхийн тавилгын хөгжлийг Монголд нутагшуулж буй The SPACE Furniture Өчигдөр
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны сэргээгдэх эрчим хүч рүү шилжлээ Өчигдөр
Нийслэлд шахмал түлшний борлуулалтын 500 цэг ажиллана Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Төвийн болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 1 хоног үлдлээ 2026/08/16
COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ 2026/08/16