ГЕГ-ынхны мэдлэггүй мэдэмхийрэл: Жилд 8 сая хүний амь авдаг янжуур тамхийг ХОРИХГҮЙ байж, цахилгаан тамхийг ХОРИНО


Өнгөрсөн амралтын өдрүүдэд ГЕГ-ынхан хилээр орж ирж буй иргэдийн цүнх, хармаа сэлтийг ухаж "рентен ашиглахгүйгээр улаан гараараа ажиллаж буй" зураг олны бухимдлыг төрүүлсэн. Улмаар сөрсөн базаа хийж буй мэт хууль бусаар, худал мэдүүлж оруулж ирсэн гэх утгатай алт, мөнгө, монет, хар тамхины зургийг сошиалаар нэг цацав. Өнөөдөр ч өөрсдийгөө өмөөрч Гаалийн Ерөнхий газрынхан мэдээлэл хийсэн юм.

Харин энэ үеэрээ нэгэн мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаж байна. Тодруулбал, ГЕГ-ынхан бүх төрлийн электрон тамхийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох санал гаргасан тухайгаа дуулгав. "ДЭМБ-аас цахилгаан тамхийг хориглосон тул" хэмээх үгээр энэхүү мэдэгдлээ хаацайлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, гаалийн байгууллагынхны мэдлэггүй мэдэмхийрлээр бол 7000 хорт бодистой янжуур тамхийг хориглохгүй иргэдэд хэрэглүүлсээр байх нь илүү дээр юм гэнэ. "Хорт хавдар үүсгэнэ, ургийн гажиг үүсгэнэ, эрүүл мэндэд аюултай, тамхи үхэлд хүргэнэ" гэсэн бичиг наачхаад түүнийгээ улайм цайм худалдаалж иргэдийг амь наснаас хороож, хорогдуулсаар. Хорогдож буй амь наснаас нь хэдэн их наядаар нь ашиг олсоор.

Янжуур тамхинаас болж дэлхий даяар жилд 8 сая хүн амиа алдсан. Харин АНУ-д жилд 500 мянган хүн амиа алддаг гэсэн бодит судалгаа бий. Харин электрон тамхиар хэдэн хүн нас бардаг тухай тодорхой барим тавим тоон мэдээлэл ч байдаггүй.

Дэхий нийт 7000 мянган хорт бодис агуулагддаг янжуур тамхийг жигжиш, иргэддээ татгалзахыг уриалж байхад Монголд эсрэгээрээ. Хортойг нь илүү татаад, хоргүйг боль хэмээн хориглох нь. Мэдлэггүй байж болно, мэдрэмжтэй мэдээлэлтэй байх хэрэгтэй.

 

Эх сурвалж: eguur.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 17 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 18 цагийн өмнө
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 21 цагийн өмнө
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 22 цагийн өмнө
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай Өчигдөр
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов Өчигдөр
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ Өчигдөр
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо Өчигдөр
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна Өчигдөр
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ Өчигдөр
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 2026/10/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 2026/10/07
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 2026/10/07
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 2026/10/07
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 2026/10/07