“Сувилахуйн тусламжийн шинэчлэл, сувилагч мэргэжлийн үнэ цэнэ” салбар хуралдаан боллоо


Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Сувилахуйн тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, сувилагч мэргэжилтний тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх, бодлогын бичиг баримтад тусгах, эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор  “Сувилахуйн тусламжийн шинэчлэл-Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ” сэдэвт хэлэлцүүлгийг анх удаа  зохион байгууллаа.

 “Сувилахуйн тусламжийн шинэчлэл-Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ” сэдэвт хэлэлцүүлгийг 2 үе шаттай зохион байгууллаа.

  • Эхний үе шатанд  68 эрүүл мэндийн байгууллагын 830 сувилагчийг хамруулсан байна. Сувилахуйн албаны дарга, сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн тус бүр өөрсдийн байгууллага дээрээ тулгамдсан асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтээ нэгтгэж Эрүүл мэндийн яаманд ирүүлсэн юм.
  • 2 дахь үе шатанд анхан шатанд хэлэлцүүлж, санал дүгнэлт болгон ирүүлсэн сувилахуйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам бүхий дүгнэлт тайланг Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцуулж сувилахуйн тусламж, хүний нөөц, сувилагчдын нийгмийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм.

Тус хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр JCI, ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлөөс багш нар уригдан Хувь хүний хөгжил, Сувилахуйн тусламжийн өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага, Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Тус хэлэлцүүлгийн үр дүнд нийт оролцогчдоос гарсан санал, дүгнэлт, зөвлөмжинд үндэслэн үндэсний хэмжээнд Сувилахуй, эх барихуйг хөгжүүлэх стратеги боловсруулж хэрэгжилтийг ханган ажиллана.
 
Сувилахуйн салбар нь эрүүл мэндийн салбарын хамгийн том мэргэжлийн бүлэг бөгөөд эрүүл мэндийн салбарын 60%-ийг эзэлдэг. Дэлхий дээр 28 сая эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаа ба үүнээс 19 сая гаруй нь сувилагч, эх баригч нар эзэлж байна. (ДЭМБ 2020)
 
Монгол улсад 2020 оны байдлаар улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт нийт 56,5 мянган хүн  ажиллаж байна. Үүнээс 13112 нь сувилагч бөгөөд нийт сувилагч нарын 90%-ыг эмэгтэйчүүд эзэлдэг. (Эрүүл мэндийн үзүүлэлт, 2020)
Олон улсад сувилагчдын эрхийг хүндэтгэн үзэх, сувилахуйн салбарт хөрөнгө оруулснаар бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахад сувилагчийн дуу хоолой  манлайлал нэн чухал болохыг уриалж уг асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. ДЭМБ-аас баталж гаргасан Сувилахуй, эх барихуйг хөгжүүлэх дэлхийн стратеги (2021-2025) чиглэлд нийцүүлэн сувилахуйн салбарт хөрөнгө оруулах, сувилагч мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг зохистой хуваарилж, ажлын байранд тогтвортой ажиллуулах, сувилагчийн боловсрол, манлайлах ур чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа гэдгийг Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцлон тэмдэглэлээ. 
 

 

   
 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 3 цагийн өмнө
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 4 цагийн өмнө
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 23 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно Өчигдөр
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм Өчигдөр
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон Өчигдөр
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай Өчигдөр
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов Өчигдөр
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ Өчигдөр
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо Өчигдөр
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2026/10/08
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2026/10/08
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 2026/10/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 2026/10/07