“Төрийн албаны шинэтгэл-Төрийн бүтээмж” сургалт болж байна


Төрийн албаны шинэтгэлийн үндсэн зорилго нь иргэдийн итгэл хүлээсэн, ёс зүйтэй төрийн албыг цогцлоон хөгжүүлэх явдал байдаг. Тиймээс УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй хамтран “ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ - ТӨРИЙН БҮТЭЭМЖ” сэдэвт сургалтыг Ховд аймагт эдгээр өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад Ховд аймгийн 17 сум, төрийн байгууллагын 270 гаруй удирдах ажилтан оролцож байна. Энэ удаагийн сургалтыг УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт санаачлан Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа нь энэ юм.

Тус үйл ажиллагаанд УИХ-н гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нар болон аймаг сумын удирдах ажилтнуудын төлөөлөл 270 гаруй хүн оролцож төрийн албаны мэргэшсэн тогтвортой ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож байна.

УИХ-н гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт: Бид Засгийн газрын үйл ажиллгааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа, үүнээс гадна МУ-н Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” гээд 6 бодлогыг дэвшүүлсэн. МАН-ын Их хурал хуралдаад дараа нь МУ-н ЗГ-аас өргөн барьж баталсан. Үүнд боомтын бодлого, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн ялгаа, төрийн албаны түгжрэл, бүтээмж, ногоон сэргэлт гэдэг асуудлууд дээр бид анхаарч ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг бид тодорхойлсон.

 Төрийн байгууллага, төрийн албан тушаалтан өөрөө төрийн түгжрэл болоод байгаа асуудал байна. Үүнийг л шийдэх ёстой гэж. ТАХ-дыг өргөсөн тангарагтаа үнэнчээр ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр хөнгөн шуурхай хурдан үйлчилдэг байх, төрийн бодлого шийдвэрийг үр дүн гаргуулдаг байхын төлөө ажиллуулах шаардлага байна.

 Төрийн бүтээмжийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг чиглэл дээр Ховд аймгаасаа эхлэж ТАЗ-тэй хамтраад манай УИХ-ын ХЗБХ энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтад 270 орчим ТАХ-чид оролцож байна. Өнөөдрийн сургалтад зөвхөн байгууллагын удирдлагууд, сумдын Засаг дарга, сургуулийн захирал, эмнэлгийн эрхлэгч нар гээд бүхий л байгууллагуудлын удирдлагууд оролцож байгаа. Удирдлагуудаасаа эхлээд бид яаж төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх вэ, яаж төрийн албыг хөнгөн шуурхай болгох вэ, яаж төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр МУ-н ЗГҮАХ, аймгийн ЗДҮАХ, “Шинэ Ховд” хөгжлийн хөтөлбөр, шинэ сэргэлтийн бодлого, энэ бодлогуудыг хэрхэн яаж хурдан шуурхай, сайн төлөвлөж, сайн зохион байгуулж, сайн хэрэгжүүлэх вэ  гэдэг дээр ТАЗ-тэй хамтарч сургалт хийлгэх хэрэгцээ шаардлага тулгарсан.

Ирэх 2024 он хүртэл бүх байгууллагууд, бүх сумдын Засаг дарга нарыг ямар ажил хийж хэрэгжүүлэх гэж байна вэ, ямар зорилго, бодлого дэвшүүлэх гэж байна гэдэг талаар албан бичгээр хариу өгөх, өнөөдрийн нөхцөл байдал чинь ямар байна, юу нь болж байна, юу нь болохгүй байна, ямар түвшинд байна, нөхцөл байдлаа үнэлж, дүгнэж, 2021 онд хийсэн ажлынхаа тайлан, 2022 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг ирүүл гэж албан бичиг явуулсан.

 Гэтэл 27 байгууллагын удирдлагууд үүн дотор 16 сумын Засаг дарга хариу өгөөгүй. Өөрөөр хэлбэл өнөөдөр төрийн төлөө ажиллана аа, ард түмний төлөө ажиллана аа, намайг сонгоод өгөөчээ, намайг томилоод өгөөчээ гээд томилогддог тэгсэн атлаа хийх ажлаа хийх ёсоор нь хийдэггүй, хийж байна уу, үгүй юу мэдээлэл өгөөч ээ гэхээр мэдээлэл өгдөггүй, ийм байдалтай байгаа нь үнэхээр хачирхалтай санагдсан.

Тийм учраас энэ сургалтуудыг зохион байгуулж ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлээ, ингэхийн тулд зөвхөн загинадаг, шахдаг, шаарддаг биш нөгөө талд нь бас мэдлэг, боловсрол чадварыг нэмэгдүүлэх, байгууллагын удирдлагуудыг хөгжүүлэх үүднээс энэ сургалтыг зохион байгуулж удирдлагуудыг чадавхжуулъя үүний дараа ажлаа сайн хийгээчээ гэсэн шаардлагыг тавъя.

 Ингэж “Шинэ Ховд”-ын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, Ховд аймгийг шинэ түвшинд гарган хөгжүүлэхэд чиглэж удирдлагуудыг чадавхжуулах сургалт хийж байна.

2019 онд ТАХ-дын зөвлөгөөнийг хийсэн. Цар тахлаас хамаараад энэ үйл ажиллагаа 2020, 2021 онуудад цалгардчихлаа. Тийм учраас цар тахлын нөхцөл байдал харьцангуй гайгүй болж байна, олон нийтийн арга хэмжээ хийхэд чөлөөтэй болсон энэ үеэс эхлээд үндсэндээ эхлээд ТАХ-чдаа сургах, чадавхжуулах, хөгжүүлэх ажлуудыг хийе. Үүнийхээ дараа бид хариуцлагатай, санаачлагатай ажил, үгүй бол хариуцлагын асуудал ярьж эхэлнэ  ээ.

 Энэ сургалт бол Ховд аймгийн ТАХ-чдыг чадавхжуулах хамгийн эхний сургалт. Үүнтэй адил дараагийн сургалтуудыг бид зохион байгуулна. Ирэх 7 хоногт ЗГХЭГ-ынтай хамтарч зохион байгуулна. Мөн 4 сард хувь хүнийг яаж хөгжүүлэх вэ, ямар ур чадвар эзэмшүүлэх үү, яаж ажлаа төлөвлөж, хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах уу гэдэг чиглэл дээр сургалтууд явуулна. Ийм байдлаар эхлээд энэ хүмүүстээ хандалагыг нь өөрчилье, ойлголтыг нь өөрчилье, ажилдаа хандах сэтгэлгээг нь өөрчилье, ингэснийхээ дараа бид шахаж шаардаж ажиллана аа гэсэн бодлого зорилготой.

 2022 он бол Ховд аймгийн ТАХ-чдыг хөгжүүлэх чадавхжуулах сургалтууд зохион байгуулах жил болно, үүний дараа бид хариуцлагын асуудал ярина.


 Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг:  Ховд аймгийн түвшинд бүх ТАХ-чид тэр дотроо бүх шатны төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын нэгдсэн сургалт зохион байгуулагдаж байна.

Нөхцөл байдал бол ковидын дараах нөхцөл байдалтай холбоотой, түвшин өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сургалт зохион байгуулагдаж байгаа.

Сургалт зохион байгуулахад хэрэгцээ судалдаг, энэ дээрээс үзэхэд төрийн нийт удирдах ажилтнуудад гол зорилт бол Шинэ сэргэлтийн бодлоготой холбоотойгоор төрийн бүтээмжийг сайжруулах холбоотойгоор энэ сургалт дээр мэдээлэл өгч байна.

 Төрийн бүтээмжийг сайжруулахад хүний хүчин зүйл маш чухал. Ялангуяа ТАХ-чдын үүрэг оролцоо, манлайлал чухал байна. Ийм учраас ТАХ-чдын хандлага соёлыг сайжруулахтай холбоотой бага, хугацаанд илүү үр дүнтэй ажиллахтай, бүтцийн зохистой хэмжээг тогтоохтой холбоотой, мөн ТАХ-чид үр дүнтэй ажиллаж байгаа нь тогтвортой ажиллах үндэс болохтой холбоотой олон зүйлийг бид өнөөдөр хэлэлцэж байна.

 Ховд аймгийн тухайд онцлогтой зүйл байна. Хүнд сурталыг бууруулахтай холбоотой стандартын зохистой харьцааг бүрдүүлэх чиглэлээ барьж байна.

 ОУ-н жишиг үндэсний онцлогт тохирсон стандартуудыг мөрдүүлэх ажлууд хийгдэж байгаагаараа төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх,сайжруулахад Ховд аймгийн оролцоо түгээмэл онцлогтой байна.

 Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав: Сүүлийн жилүүдэд Ховд аймаг ТАХ-чдаа хөгжүүлэх чадавхжуулах ажлыг нилээдгүй зохион байгуулж байна. Гэсэн хэдий ч төрийн албаны хүнд суртал зарим сул талууд байсаар байна. Төрийн албаны цус байнга шинэчлэгдэж цус сэлбэж явдаг учраас ТАХ-чдыг чадавхжуулах ажил байнга хийж байх ёстой ажил үүрэг. Тийм учраас энэ удаагийн сургалтыг УИХ-н  ХЗБХ-ны дарга С.Бямбацогтын санаачлагаар ТАЗ-тэй хамтран Ховд аймгийн бүх удирдах ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. ТАХ-чдад тодорхой мэдээлэл өгч, албан хаагчдаа чадавхжуулах хэрэгтэй. Энэ удаагийн сургалт бол ТАХ-чдаа Ховд аймгийн бүх сум, байгууллагын удирдлагууд оролцож байгаагаараа онцлог. Сум, байгууллагын удирдлагууд сум орон нутагтаа, байгууллага дээрээ очиж энэхүү Шинэ сэргэлтийн бодлого, төрийн албаны шинэтгэлийн асуудлаар мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 5 цагийн өмнө
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 6 цагийн өмнө
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 7 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье Өчигдөр
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно Өчигдөр
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм Өчигдөр
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон Өчигдөр
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай Өчигдөр
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов Өчигдөр
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 2026/10/08
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 2026/10/08
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2026/10/08
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2026/10/08
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 2026/10/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 2026/10/07