Мөрдөн шалгах ажиллагааны явцад "Капитал" банкны битүүмжилсэн хөрөнгийг улсад буцаав


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Эрдэнэ, Б.Ундармаа, А.Ариунболд нарт холбогдох нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал” банкинд байршуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах үл хөдлөх хөрөнгүүдийг “Капитал банк” ХХК-д мөнгөн хөрөнгөө хадгалуулж байсан хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр барьж гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон. Үүнд:

1. 2220 ам метр талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын амны 1, 1-1, 1-2, 1-3, 1-4, 1-5, 1-6, 1-7, 1-8, 1-9, 1-10 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;

2. Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Залаатын амны 1 дүгээр гудамжны 1/1, 1/2, 1/3,1/4, 1/5, 1/6, 1/7, 1/8, 1/9, 1/10, 1/11, 1/12, 1/13 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;

3. 21250 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн гудамжны 11а тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;

4. 5733 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн гудамжны 11б тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;

5. 5733 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн 11в тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;

6. 8886 ам метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороон дахь “Централ парк таур” үл хөдлөх эд хөрөнгө;

7. 5781 ам метр талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай Төмөрчний гудамж дахь 9/5 тоот хаягт байшилтай үл хөдлөх эд хөрөнгө;

8. Зайсангийн аманд баригдаж буй “Зайсан хилл каунти” орон сууцны зориулалттай 13 блок хороолол буюу нэр бүхий гурван компанийн 61 үл хөдлөх хөрөнгө.

Авлигатай тэмцэх газар дээрх объектууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох мэдээллийг Цагдаагийн ерөнхий газарт шалгуулахаар шилжүүлсэн юм.

Засгийн газраас танилцуулсан дүнгээр “Капитал” банкны битүүмжлэн тогтоогдсон хөрөнгийн нийт үнэлгээ 118 тэрбум төгрөг болоод байна. Уг мөнгийг Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэн өгөх ажлыг Засгийн газар ойрын хугацаанд хийж дуусгах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 7 цагийн өмнө
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 8 цагийн өмнө
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье Өчигдөр
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно Өчигдөр
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм Өчигдөр
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон Өчигдөр
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 2026/10/08
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 2026/10/08
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 2026/10/08
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 2026/10/08
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2026/10/08
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2026/10/08
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 2026/10/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 2026/10/07