Их Британийн инфляц 30 жилийн дээд түвшинд хүрлээ

Admin
11 цагийн өмнө

Их Британийн инфляц өнөөдөр зарлагдлаа. Өнгөрсөн 12 дугаар сард тус улсад үнийн өсөлт 5.4% хүрсэн нь 1992 оны 3 дугаар сараас хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ нь шинжээчдийн хүлээлтийг давсан бөгөөд зах зээлд оролцогчид Английн төв банкны 2-р сарын 3-нд болох бодлогын уулзалтын шийдвэрийг анхааралтай хүлээж, ажиглаж байна.

Үнийн өсөлт эрчимжиж байгаагаас үүдэж Английн төв банк 12 дугаар сард бодлогын хүүгээ 15 суурь нэгжээр өсгөж 0.25% хүргэж байсан юм. Ингэснээр цар тахлын үед бодлогын хүүгээ өсгөсөн анхны томоохон төв банк болж байв. Гэвч инфляц ийнхүү эрчимтэй байгаа нь дахин хүүгээ өсгөх арга хэмжээ авч магадгүй гэх хүлээлтийг нэмэгдүүллээ.

CNBC агентлагийн мэдээлснээр түлш шатахууны үнийн огцом өсөлт, эрэлт сэргэсэн ч нөгөө талд нийлүүлэлтийн сүлжээнд саатал учирсан нь үнэ өсөх гол шалтгаан болсон байна.

Дэлхий даяар дээрх шалтгаануудын улмаас инфляц өндөр түвшинд хүрээд буй. Тухайлбал

  • АНУ-ын инфляц өнгөрсөн сард 7% хүрсэн нь 1982 он буюу сүүлийн 40 орчим жилийн дээд түвшин болсон.
  • Азийн томоохон эдийн засгуудаас БНСУ-ын төв банк эрчимтэй өсөж буй инфляцыг хазаарлахын тулд хүүгээ 25 суурь нэгжээр өсгөж, 1.25% буюу хүргээд байна. Тус улсад инфляц 2021 онд 2.5 хувь байсан нь сүүлийн 10 жилийн дээд түвшин юм.

 

Эх сурвалж: CNBC


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 5 цагийн өмнө
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 14 цагийн өмнө
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 15 цагийн өмнө
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 15 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье Өчигдөр
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно Өчигдөр
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм Өчигдөр
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон Өчигдөр
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 2026/10/08
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 2026/10/08
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 2026/10/08
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 2026/10/08
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2026/10/08
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2026/10/08
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 2026/10/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07