Монголын үндэсний өвлийн спортын VII наадмын тов гарлаа


Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан Үндэсний өвлийн спортын VII наадмын тов гарлаа. Энэхүү наадам мөсний шагай, мөсний сурын харваа зэрэг үндсэн хоёр төрөлд өрсөлдөөн өрнөх бөгөөд “Скай ресорт” цанын баазын баруун хойно орших туулын голын мөсөн дээр энэ сарын 18-20-нд болно. Энэ удаагийн наадамд тэмээн уралдаан үзүүлэх тоглолтоор орж байна. Тэмээн уралдаан нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд гуравдугаар сарын 5-6-нд болно. Тэмцээнд оролцох баг, тамирчдын тоон мэдүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 7-10-ны хооронд [email protected] цахим шуудангаар хүлээн авч байна. Монголын үндэсний өвлийн спортын наадмыг улсын хэмжээнд олон нийтийн оролцоог ханган нэгдсэн зааврын дагуу зохион байгуулах юм. Үндэсний спортын дэг ёс, заншилыг хойч үедээ өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ болохыг онцлоё. Түүнчлэн үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулах нэн чухал ач холбогдолтой. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 6 цагийн өмнө
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 15 цагийн өмнө
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 16 цагийн өмнө
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 16 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье Өчигдөр
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно Өчигдөр
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм Өчигдөр
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон Өчигдөр
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 2026/10/08
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 2026/10/08
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 2026/10/08
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 2026/10/08
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2026/10/08
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2026/10/08
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 2026/10/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07