Эгэл жирийн төрийн албан хаагчдын төлөөлөлд “Салбарын онцлох ажилтан” өргөмжлөл гардууллаа


Ковид-19 цар тахлын үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа мянга мянган эгэл жирийн төрийн албан хаагчдын төлөөлөл болсон 5 албан хаагчийг аймгийн Онцгой комиссын шийдвэр, Засаг даргын захирамжаар “Салбарын онцлох ажилтан”-аар өргөмжлөн тус бүр 500 мянган төгрөгөөр шагнан, хүндэтгэлийн туузыг өнөөдөр /2022.01.24/ зүүж өглөө.
Улиран өгөрч буй ҮХЭР жилийн “САЛБАРЫН ОНЦЛОХ АЖИЛТАН”-аар:

Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасгийн эх баригч Бадарчийн Нямхишиг

Дархан сумын 15 дугаар багийн МЭДСТОБ өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Бадамжавын Ариунаа

Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын Улсын байцаагч Дэлгэрцогтын Нямчимэг

Цагдаагийн газрын нийтийн хэв журмын цагдаа, дэд ахлагч Гансүхийн Энхтөр

Онцгой байдлын газрын аваргч гал сөнөөгч, ахлах ахлагч Гантулгын Гэрэлчулуун нар тус тус шалгаран удирдагуудаас шагналаа гардан авсан юм.

Энэ үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Азжаргал шагнал авсан төрийн албан хаагчдад хандан АОК-ын зүгээс болон хувиасаа, нийт Дарханчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэн цаашдынх нь ажилд амжилт хүслээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 12 цагийн өмнө
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 21 цагийн өмнө
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 22 цагийн өмнө
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье Өчигдөр
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно Өчигдөр
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм Өчигдөр
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон Өчигдөр
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл Өчигдөр
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 2026/10/09
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 2026/10/08
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 2026/10/08
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 2026/10/08
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 2026/10/08
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2026/10/08
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2026/10/08
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 2026/10/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07