Онгоцны дугуйнд нуугдан иргэн Амстердам оржээ


Өмнөд Африкаас нисэж Амстердамын Схипхол нисэх буудалд газардсан онгоцны урд дугуйн хэсгээс амьд мэнд “туулайчилсан” хүн олсон тухайгаа Нидерландын цагдаагийн газар мэдэгдсэнийг “BBC” агентлаг уламжилжээ.

 Өмнөд Африкийн Йоханесбургаас Амстердам хүртэл 11 цаг нисдэг ч энэ удаад ачааны онгоц замдаа Кени улсын Найробид түр зогссон юм байна. 

 Онгоцны дугуйн хэсэгт нуугдсан хүн олон цагийн турш 10  мянган метрийн өндөрт нисэх үед хэт хүйтэн болон хүчилтөрөгчийн дутагдлаас болж амьд гарах нь тун ховор. 

 Цагдаа нар амьд гарч чадсан хүний нас, хүйс, иргэний харьяаллыг хараахан тогтоож чадаагүй байгаа аж. Нидерландын Вангийн цэргийн цагдаагийн төлөөлөгч энэ талаар мэдэгдэхдээ “Онгоцны хамар хэсгээс амьд эрэгтэй хүн олдсон бөгөөд эмнэлэгт хүргэгдэх үедээ биеийн байдал нь тогтвортой хэвийн байсан. Хачирхалтай нь тэр хүн үнэхээр амьд байсан шүү” гэжээ.

 Нидерландын “NOS” сувгийн мэдээлснээр азтай эрэгтэйг онгоцны хамар хэсгээс гаргаж авсны дараа биеийн температур нь аажмаар нэмэгдсээр түргэн тусламж ирэх үед өөрт нь тавьсан асуултуудад хариулах чадвартай болсон гэж байна. 

 Агаарын ачаа тээврийн “Cargolux” компани нь “Cargolux Italia”-ийн үйлдсэн нислэгээр тасалбаргүй зорчигч нуугдаж ирсэн гэдгийг баталсан байна. Тэдний мэдээгээр ням гарагт Йоханесбургаас Схипхол орох нислэг хийсэн “Cargolux”-ийн цор ганц нислэг нь замдаа Найробид түр буусан аж. Иймд тухайн эрэгтэй хүн Өмнөд Африкаас онгоцонд нуугдсан уу эсвэл Кенийн Найробид түр буухад нуугдсан уу гэдгийг тогтоож чадаагүй байгаа юм байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 13 цагийн өмнө
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 22 цагийн өмнө
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 23 цагийн өмнө
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 23 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье Өчигдөр
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно Өчигдөр
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм Өчигдөр
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон Өчигдөр
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 2026/10/09
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 2026/10/08
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 2026/10/08
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 2026/10/08
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 2026/10/08
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2026/10/08
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2026/10/08
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08
Энэ сарын 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан байна 2026/10/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/10/07