Байден сэтгүүлчдийг алмайруулжээ


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын Тэргүүлэгч Си Жинпинтэй онлайн уулзалт хийсний дараа сэтгүүлчдийн асуултад тун өвөрмөц хариулт өгч алмайруулсан байна.

Сэтгүүлчид удахгүй болох Бээжингийн Өвлийн Олимпын тоглолтод АНУ удирдлага албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг явуулах эсэх талаар асуухад Байден “Би бол төлөөлөгчдийн бүрэлдэхүүн” гэж хариулжээ. Ийм хариулт сонссон сэтгүүлчдийн юу гэж ойлгохоо мэдэхгүй гацаж, алмайрсан юм байна.

 АНУ ба БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн онлайн уулзалт болохын өмнөхөн Washington Post сонин нь Вашингтоныг Олимпын тоглолтод дипломат бойкот зарлахаар болсон тухай мэдээлээд байсан юм. Дипломат бойкот гэдэг нь тоглолтод Засгийн газрын төлөөлөл болсон нэг ч албаны хүнийг явуулахгүй гэсэн үг юм. Тэгэхээр Бээжингийн Өвлийн тоглолтод оролцохоор Байден ч тэр, түүний захиргааны өөр ямар нэг ажилтан ч тэр очихгүй гэсэн үг юм. Гэхдээ дипломат бойкот нь АНУ-ын тамирчдыг Олимпод оролцоход ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй 38 минутын өмнө
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна 43 минутын өмнө
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна 1 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? 2 цагийн өмнө
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо 4 цагийн өмнө
Байшин, таван ханатай гэр шатжээ 5 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 6 цагийн өмнө
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? Өчигдөр
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно Өчигдөр
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ Өчигдөр
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 2026/10/10
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 2026/10/10
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 2026/10/10
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2026/10/09
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2026/10/09
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна 2026/10/09
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2026/10/09
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 2026/10/09