Г.Тогтохбаатар: Үндэсний хөрөнгө оруулалтын банк Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хуваарийн дагуу төлж байгаа


Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Орлогч захирал Г.Тогтохбаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Үндэсний хөрөнгө оруулалтын банктай холбоотой янз бүрийн мэдээлэл гардаг. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө танай банк дээр байршдаг. Тэр мөнгийг эргүүлж авъя гэхээр танайх өгөхгүй байгаа юм шиг, эсвэл тэр санд танай банк асар их өртэй юм шиг мэдээллүүд их гарсан. Та орлогч захирлын хувьд үүнд тайлбар хэлнэ үү?

-Бид НДЕГ, ЭМДЕГ-тай ил тод, маш дэлгэрэнгүй байдлаар уулзаж, өөрсдийнхөө боломжийн талаар танилцуулж байсан. Банкны зүгээс энэ мөнгийг төлөхгүй гэх үндэслэл байхгүй. Өдгөө манай банк Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг төлөөд явж байна. Нэмэлтээр төлбөрийн график тохирсон, хуваарийн дагуу төлөлт хийгээд явж байгаа. Эрүүл мэндийн даатгал болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө нийлээд 30 тэрбум төгрөг. Тэрнээс гадуур хэвлэлээр яриад байгаа шиг 110 тэрбум гэх том дүн байхгүй. “Банк төлөхөөс зайлсхийж байна, зугтаж байна” гэх мэт мэдээллүүд цахим орчинд их гарч байна. Тийм зүйл байхгүй гэдгийг бид хариуцлагатай хэлье.

-Банкны хөрөнгө оруулагч нартай холбоотой олон мэдээлэл гардаг. Үүнд та албан ёсны тайлбар хэлээч?

-Сошиалаар гарч байгаа гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг би ташаа гэдгийг энэ боломжийг ашиглаад хэлье. Өнөөдрийн байдлаар Үндэсний хөрөнгө оруулалтын банканд хувь нийлүүлэгчдийн ганц ч зээл, авлага байхгүй. Манай банкийг хувьцаа эзэмшигчтэй холбож, улс төрийн зорилгоор сөрөг, зохиомол мэдээллийг удаа дараа гарган, улмаар банкны бизнесийн нэр хүндэд халдах, харилцагчдын манай банканд итгэх итгэлийг бууруулах сөрөг нөлөөлөл авчирч байсныг энд дурдах нь зүйн хэрэг. Гэвч манай банкны харилцагчид бидний үйл ажиллагаатай өдөр тутам харьцаж байдгийн хувьд бидэнд итгэл хүлээлгэж, өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байгаад Үндэсний хөрөнгө оруулалтын банкны зүгээс гүнээ талархал илэрхийлмээр байна.

-Банкны салбарын хэмжээнд жижиг гэсэн статустай явж байгаа банкнууд “Капитал” банкны араас орох юм биш биз дээ гэсэн болгоомжлол нийгэмд байгаа. Жижиг банкнууд дампуурах гэж байна гэх мэдээллүүд үе үе гардаг. Үндэсний хөрөнгө оруулалтын банк дампуурсан, эсвэл үйл ажиллагаа нь доголдсон банкны хувь тавиланг давтах уу гэсэн асуултад та юу гэж хариулах вэ?

-“Капитал” банканд НДЕГ-ын маш их хэмжээний мөнгө цоожлогдсон. Нэгдүгээрт, тэр мөнгийг манай пассив дээр байгаа НДЕГ-ын мөнгөтэй харьцуулах юм бол харьцуулшгүй  бага. Хоёрдугаарт, банк актив дээрээ маш сайн хөрөнгөтэй байгаа. Энэ хөрөнгийг ойрын хугацаанд, он дуусахаас өмнө эргэлтэд оруулах төлөвлөгөөтэй, дараалсан үе шаттай арга хэмжээ аваад, ажиллаж байгаа. Тийм учраас Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг “Капитал” банктай харьцуулж болохгүй.  Үндэсний хөрөнгө оруулалтын банкны сайн актив эргэлтэд орж, мөнгөжүүлэх цаг хугацааны асуудал яригдахаас биш, “Капитал” банктай зүйрлэгдэж дампуурах асуудал огт байхгүй. Дээр нь “Капитал” банктай харьцуулбал манай хадгаламж эзэмшигч нарын тоо бага, тогтвортой гэж хэлж болно. Гуравдугаарт, Монголбанкнаас тавьдаг шаардлагын дагуу дүрмийн сан нэмэгдэх юм бол яг тэр хэмжээгээр манай санхүүгийн чадавх нэмэгдэнэ. Үндсэн ийм гурван чиглэлээр удирдлагын баг ажиллаж байгаа.

Танд нэмж хэлэхэд, бусад банктай харьцуулахад Үндэсний хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс улс төрийн нөлөө их орж ирдэг. Уг нь олон улсын сонгодог загвараар банкны ажилд хөндлөнгөөс оролцох нь зохимжгүй бөгөөд тус банкны хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөж байдаг юм. Улс төрчтэй тэмцэлдэж байгаад цаана байгаа олон мянган хадгаламж эзэмшигчдийг хохироох вий гэсэн болгоомжлол надад байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна 2 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй 4 цагийн өмнө
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна 4 цагийн өмнө
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна 5 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? 6 цагийн өмнө
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо 8 цагийн өмнө
Байшин, таван ханатай гэр шатжээ 9 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 10 цагийн өмнө
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? Өчигдөр
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно Өчигдөр
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ Өчигдөр
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 2026/10/10
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 2026/10/10
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 2026/10/10
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2026/10/09
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2026/10/09
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна 2026/10/09
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2026/10/09
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09