Төрийн банк “Гялсбанк”-аар дамжуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлнэ


 Банкны цахим үйлчилгээ иргэдийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, иргэд банкны салбарт очихгүйгээр гар утсаар, интернэт банкаараа хувийн санхүүгийн гүйлгээгээ удирдаж байгаа энэ үед Төрийн банкны цахим үйлчилгээг хэрэглэх харилцагчдын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэхийн хэрээр тус банкнаас иргэдэд илүү ойрхон, илүү ухаалаг үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байна.

Дээрх зорилгын хүрээнд Төрийн банк, Цаг уур, орчны шинжилгээний газартай урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагааны гэрээг өнөөдөр үзэглэлээ. Уг хамтын ажиллагааны гэрээнд "Цаг агаарын аюулт болон байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад цаг агаарын урьдчилсан мэдээг Төрийн банкны “Гялсбанк” аппликэйшнээр дамжуулан харилцагчдад цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх" талаар тусгажээ.

Төрийн банкны харилцагчдын багагүй хувийг малчид болон орон нутагт бизнес эрхлэгчид эзэлдэг. Иймд энэхүү цахим сувгаар дамжуулан иргэд, харилцагчиддаа цаг агаарын онц ноцтой үзэгдлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай, үр дүнтэй хүргэснээр тэднийг санхүүгийн болон бусад эрсдэлээс хамгаалах боломжтой болох юм.

Төрийн банк "Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх" зорилтын хүрээнд зорилтод хэсэгт чиглэсэн санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсрол олгох, иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлүүдээр ажиллаж байна. Үүний дагуу Төрийн банк нь "Гялсбанк" үйлчилгээгээ илүү сайжруулан хөгжүүлж байгаа бөгөөд 3 сая хүртэл төгрөгийн зээл авах боломжтой "Гялс зээл"-ийн үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлснийг энэ дашрамд дуулгая.

Өнөөдрийн байдлаар Төрийн банкны "Гялсбанк" аппликейшн нь 900,000 удаа гар утсанд татагдсан, 700,000 орчим хэрэглэгчтэй, иргэдэд чухал, хэрэгтэй аппликейшны нэг болж чаджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна 4 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй 6 цагийн өмнө
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна 6 цагийн өмнө
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна 7 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? 8 цагийн өмнө
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо 9 цагийн өмнө
Байшин, таван ханатай гэр шатжээ 11 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 12 цагийн өмнө
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? Өчигдөр
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно Өчигдөр
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 2026/10/10
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 2026/10/10
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 2026/10/10
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 2026/10/10
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2026/10/09
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2026/10/09
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна 2026/10/09
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2026/10/09
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09