Английн алдарт “5 GOLD RINGS” буюу “5 алтан цагариг” цэнгээнт нэвтрүүлгийг "Централ" телевиз бүтээж үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болжээ


Монголд телевизийн шоу хүчээ авч, өрсөлдөөн улам ширүүсэж байгаа энэ үед нуршуу яриа, улиг болсон асуулт хариултаар залхаадаг хэвшмэл хэв маягийг халж, цоо шинэ өнгө төрх, дэвшилтэт технологийг гайхуулах шинэ шоу үзэгчдийн хүртээл болох гэж байна. Онц сонирхолтой, сэтгэл хөдөлгөж суудлаасаа огло үсрэм, үзэгчид гэр бүлээрээ оролцож, найз нөхдөөрөө цагийг хөгжилтэй өнгөрөөх боломж олгох, Английн iTV телевизийн бүтээл алдарт “5 GOLD RINGS” буюу “5 алтан  цагариг” асуулт хариултын цэнгээнт нэвтрүүлгийг албан ёсны онцгой эрхтэйгээр Централ телевиз бүтээж үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болжээ. Монголд анх удаа LED шал ашиглан бүтээсэн энэхүү шоу нь даруу, төлөв, дөлгөөн, тайван Монгол хүний сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь тулгах тул телевиз үзэгчдийг дэлгэцээс нь хором ч салгахгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Орон зайн баримжаа, авхаалж самбаа, ерөнхий мэдлэгээ сорихыг хүссэн, эрс тэс зан араншин, мэдлэг боловсролтой, гэр бүл, найз нөхөд, дарга цэрэг, хань хамсаатан гээд олон янзын оролцогч баг бүрдүүлэн шоунд оролцжээ. Хоёр хүний бүрэлдэхүүнтэй, 2 баг хоорондоо ана мана өрсөлдөж, 7 метрийн диаметртэй LED шалан дээр цочтол гарч ирэх асуултын зөв хариултыг олж, алтан цагаригаа байрлуулах бөгөөд шагналын сан нэмэгдэх тусам, цагаригийн хэмжээ багасах нь оролцогч багуудыг улам тэвдүүлэх юм. Шоуны хамгийн гол онцлог нь, хариултыг үгээр бус, үйлдлээрээ, өгсөн хугацаанд амжиж өгөх ёстой. Тиймээс тухайн оролцогчоос авхаалж самбаа, авьяас чадвар, ой тогтоолт, бусдыг сонсож, хариу үйлдэл үзүүлэх хурд шаардаж, сандаргана. LED шалны пиксел бүр үнэ цэн, учир жанцантай. Энэхүү шоунд дотоод, гадаадын виртуал хөрөнгийн сан, шилжүүлэг, арилжаа, мэдээллийг нэг дороос авах боломжийг олгодог, криптовалют, дижитал хөрөнгийн олон улсын арилжааны бирж "COINHUB" хамтарчээ. Тус бирж нь орлогынхоо 70 хувийг сар бүр хэрэглэгчидтэйгээ хуваалцдаг бөгөөд 9-р сарын 28-нд CHB койн эзэмшигч нартаа 761 сая төгрөгийн ногдол ашиг тараасан байна. Мөн орлогынхоо 1 хувийг Монгол улсын ирээдүй болсон хүүхдийн төлөө байгууллагууд, төслүүдэд хандивлах зорилгынхоо хүрээнд хөдөлгөөний бэрхшээлтэй 2 хүүхдэд бионик гар бэлэглэж, мөрөөдлийг нь биелүүллээ. Мөн бичиг баримт бүрдүүлж, нотариат дээр очерлож, түгжрэл дунд олон цаг гацаж, зээлийн хорооны шийдвэр гартал хэдэн өдөр хүлээх ял эдлэх шаардлагагүйгээр,
гар утасны ганцхан товчлуураар зээл авах боломж олгосон “Simple” аппликэйшн хамтарсан байна. Монголын Хүнсний Манлай ууган үйлдвэр “Өгөөж чихэр боов” ХХК өдөр бүр үнэхээр амттай олон төрлийн бүтээгдэхүүнээрээ түмэнд олондоо танигдаад зогсохгүй, үргэлж шинэ соргог бүхнийг үзэгч олонд хүргэхэд хамтран ажилладаг билээ. Энэ удаад ч тус хамт олон “5 алтан цагариг” нэвтрүүлгийг дэмжин ажиллажээ.

Ийнхүү амралтын өдөр хэсэгхэн зуур ч гэсэн гар утаснаасаа салж, гэр бүлийн гишүүн бүр зурагтынхаа өмнө цуглан шоугаа хамтдаа үзэхээс гадна өөр хоорондоо тэмцээн зохиож, долоо хоногийн амралтын өдрийг аз жаргалтай өнгөрүүлэх боломжтой юм.
Нэвтрүүлгийн эхний дугаарыг 2021 оны 10 дугаар сарын 30-ны Бямба гаргийн 20:30 цагт Централ телевизээр хүлээн авч үзээрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна 6 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй 8 цагийн өмнө
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна 8 цагийн өмнө
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна 9 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? 9 цагийн өмнө
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо 11 цагийн өмнө
Байшин, таван ханатай гэр шатжээ 13 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 14 цагийн өмнө
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? Өчигдөр
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно Өчигдөр
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 2026/10/10
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 2026/10/10
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 2026/10/10
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 2026/10/10
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2026/10/09
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2026/10/09
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна 2026/10/09
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2026/10/09
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09