Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтэрнэ​


Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар  ялимгүй хур тунадас  орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн  нутгаар секундед 13-15 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Орхон голын хөндийгөөр  0-5 градус,  Их нууруудын хотгор,  говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө бага зэрэг хүйтэрч 3-5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө бага зэрэг хүйтэрч 3-5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө бага зэрэг хүйтэрч 0-2 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 871  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Буянзаяa: Өнөөдрийн байдлаар хамгийн чанартай, загварлаг сурагчийн дүрэмт хувцас бол ЮНИ-ПРО 13 минутын өмнө
Б.Пүрэвдагва: Хүүхдүүдийн сургуульдаа очих замыг аюул, осолгүй болгоно 2 цагийн өмнө
Бууцагаан суманд иргэнийг автомашинаар мөргөж амь насыг нь хохироогоод зугтжээ 4 цагийн өмнө
Зарим голууд үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна 4 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн 48 өрхөд нарны халаалтын систем хүлээлгэн өглөө 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар үүлтэй 9 цагийн өмнө
Ч.Ундрам: Боловсролын салбар нүхэн жорлонгоос бүрэн салсан анхны хичээлийн жил болно 23 цагийн өмнө
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина Өчигдөр
Монгол Улс AI-г бодлогын уялдаа холбоо, хэрэгжилтийг сайжруулах стратегийн хэрэгсэл болгон ашиглана Өчигдөр
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна Өчигдөр
Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ Өчигдөр
Маргааш хүүхдийн мөнгийг олгоно Өчигдөр
Ихэнх нутгаар үүлшинэ Өчигдөр
Чингэлтэй дүүрэг Японы зах зээлд карбон кредит арилжаална Өчигдөр
KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлгийн эзэд тодорлоо 2026/08/18
Retail ба finance: Шинэ цагийн шилдэг хоршил 2026/08/18
ХААН Банк Euromoney сэтгүүлийн “БОНЗ-аар тэргүүлэгч шилдэг банк”-аар шалгарлаа 2026/08/18
COP17 “YOUTH FORUM”-ын нээлтийн арга хэмжээ боллоо 2026/08/18
Cop17 цэнхэр бүсэд 15 мянга гаруй хүн бүртгүүлж, 167 улсын төлөөлөгч монголд зочлоод байна 2026/08/18
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ 2026/08/18